Main » 2011 » аравдугаар сар » 18 » Чойрт нэг дороос 100 нэгж галт зэвсэг олджээ
11:11 PM
Чойрт нэг дороос 100 нэгж галт зэвсэг олджээ
 

Говь-Сүмбэр аймагт их хэмжээний галт зэвсэг олдлоо гэсэн мэдээ ОБЕГ-т өнгөрсөн долоо хоногт иржээ. Мэдээллийн мөрөөр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүн тус аймагт очиж шалгахад нэг доор булсан 100 гаруй нэгж байлдааны төрөл бүрийн зэвсэг, буу сум олдсон байна. Оросын цэргийн анги байрлаж байсан үеэс үлдсэн тэдгээр зэвсгийг мэргэжлийн хүмүүс аюулгүй болгож холбогдох газар нь хүлээлгэж өгчээ. Мөн зэвсэг олдсон гарын эргэн тойронд 30 шахам километрт самналт хийж, илэрсэн хэсэг бусаг зэвсгүүдийг устгасан байна.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 624 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]