8:13 PM Д.Эрдэнэтуяа цагаан хоолтон оддыг ойлгодоггүй | |
"Эра модель” агентлагийн захирал, загвар өмсөгч Д.Эрдэнэтуяа цагаан хоолны талаар өөр бодолтой байдаг гэх. Тэрбээр энэ тухайгаа "Мах идэж, амьтны амь таслахгүй гээд ногоо сонгож байгаа хүмүүсийг би ойлгодоггүй юм. Тэгээд хүнсний ногоогоо гаргаж авахын тулд эх дэлхийн газар шороог ухаж сэндийлэх нь тийм буянтай ажил юм уу. Үүнд чанарын ялгаа алга байгаа биз дээ. Би лав мах идэхгүйгээр амьдарч чадахгүй. Ойр ойрхон их хоол иддэг учраас таргална гэж санаа зовоод яахав дээ. Тэртээ тэргүй, би загвар өмсөхгүй юм чинь” гэсэн байна. Тиймээс урлаг соёлын одод, загварын "акул”-ууд цагаан хоолтон болох гэж тэмүүлж байгаа нь бие галбиртаа анхаарч, хэтэрхий их хэлбэр хөөж байгаагийн илэрхийлэл гэж үздэг юм билээ. Д.Эрдэнэтуяад энд тэндхийн клубээс санал тавьсан боловч тэрбээр зөв хооллох дэглэм, тураах эм бэлдмэлийг огтхон ч ойшоохгүй байгаагаа хэлсэн гэнэ.
| |
|
Total comments: 0 | |