Main » 2011 » 11-сар » 30 » Дөрвөн хүний амийг хороосон Б.Эрдэнэбилэгийг шүүж байна
8:06 AM
Дөрвөн хүний амийг хороосон Б.Эрдэнэбилэгийг шүүж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд өнөөдөр Б.Эрдэнэбилэгийн хэргийг шүүх хурал болж байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Баянзүрх дүүргийн IV хорооны III байранд оршин суудаг байсан эхнэр, нөхөр хоёрыг 5-9 удаа хутгалж, охиныг нь хүчиндээд амийг нь бүрэлгэсэн жигшүүрт гэмт хэргийг үйлдсэн. Түүнийг нэг гэр бүлийн гурван хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12 зэрэг 12 зүйл ангиар шүүж байгаа юм.
Тэрбээр өмнө нь хүний амь хөнөөсөн, найзынхаа ээжийг хүчиндсэн гэмт хэргүүдийг үйлдэж байсан бөгөөд гурван хүний амийг хөнөөсөн өдөр шүүх хурал болох байсан боловч тодорхой хугацаагаар хойшилсон байсан аж.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 587 | Added by: beatbox_battle | Tags: Дөрвөн хүний амийг хороосон Б.Эрдэн | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]