Main » 2011 » есдүгээр сар » 17 » Дөрвөн мөчгүй залуу хүн төрөлхтөнд итгэл найдвар бэлэглэж байна./Видео/
5:48 PM
Дөрвөн мөчгүй залуу хүн төрөлхтөнд итгэл найдвар бэлэглэж байна./Видео/

"Зөвхөн өөрийнхөө зүрхийг сонс."

Өчигдөр интернетээр хэсч байгаад НИК (Nick Vujicic)гэж Австрали залуугийн тухай мэдэж nick-vujicic1.jpgавлаа. НИК бол 28 настай жирийн л нэг тахир дутуу залуу. Гэхдээ түүний биедээ байхааргүй их сэтгэлийн тэнхээ хүч, амьдралын төлөөх тэмүүлэл нь дэлхийн олон сая хүнд " НАРАА САРАА, ЦЭЦГЭЭ, НАВЧААА.............ЧИ ӨӨРИЙГӨӨ ХАРААЧ. ЧАМД БАЙГАА АМЬДРАЛАА ГОЛОХ ХЭРЭГ БАЙНА ГЭЖ ҮҮ?" гэж өөрөөсөө асуухад хүргэсэн.



Амьдрал муухай байна. 76 юу ч хийхгүй байна. АНУ Мянганы сорилтын сангийн мөнгө улс эх оронд дорвитой зүйл хийхэд хүрэхгүй байна. Тиймээс халаас маань хоосон, би ядуу байна. Бас тэднээс болоод олон хүн малаа алдаж, хот нь цайрсан байна.Сэрчмаа хятад хүнтэй суусан байна. Жавхлан гэгээрч, Дээгий шоронд орсон байна. Гантай байна, зудтай байна. Халууцаад байна, даараад байна. Турмаар байна, гоо сайханд ормоор байна. Сурмаар байна, ажилламаар байна, амармаар байна......ҮГҮЙ ЭЭ..... энд нэг л юм буруу байна аа.



Сэтгэл санааны ядуурал хоосрол, оюун ухааны хомсдол тахир дутуу байдал биднийг хүчтэй эзэмдчихсэн юм шигээ.

1246500897231_1246500897231_r.jpgЧиний амьдралын зорилго хүсэл мөрөөдөл юу вэ?Энэ асуултанд бүтэн хариулж чадах залуу ч бараг байхгүй байх аа. Яагаад гэвэл би ч энэ асуултанд одоо шууд хариулж чадахгүй нь. Өөрийгөө Монголын ирээдүйг гэрэл гэгээтэйгээр өөрчилж чадах залуусын нэг гэж итгэж байгаа надад ч энэ асуултыг өөртөө тавьж байсан удаа цөөхөн байгаа нь харамсалтай... Тэгээд бас хааяа амьдралдаа бас ирээдүйдээ гонсгор байдаг....Би ганцаараа ч бол бас яахав тэгтэл манай багийнхны ихэнх нь л над шиг бодол мэдрэмжтэй байгаа.


Бодоод байсан чинь НИКийн хэлдэг зөв юм байна. Бид нүдэндээ харагдахгүй байгаа зүйлсийг байхгүй гэж боддог. Энэ бол том алдаа. НИКийг хүмүүс нэг хөлтэй тахир дутуу залуу гэж хардаг тул яг тэгж боддог. Үнэндээ түүний нөгөө хөлийг, бас итгэл найдвар, хүч чадлыг харахгүй байгаа учраас л байхгүй гэж бодоод байна. Үнэндээ тэр зүйлс харагдахгүй байна гэдэг байхгүй байна гэсэн үг биш шүү дээ. Энэ ер нь энгийн юм байна. Жишээ нь хэн нэг нь халааснаас маань мөнгө харахгүй байж болно бас намайг машингүй байргүй байгааг хараад намайг ядуу амьтан гэж бодож болно. Гэвч энэ нь би ядуу гэсэн үг биш, бас мөнгө, байр, машин огт байхгүй байна гэсэн үг биш. Надад ямар ч материаллаг баялагаас илүү үнэ цэнэтэй баялаг бий. Тиймээс би бас баян хүн юм байна.



Учир нь би эрүүл байна, энд тэнд өвдөхгүй байна, гар хөл бүтэн байна, нүд хараатай, чих nick_vujicic05.jpgсонсголтой, зүрх хэвийн жигд цохилж байна, сэтгэл санаа ч маш тайван байна. Гэр бүл маань тогтвортой, үр хүүхэд маань зөнгөөрөө торниун өсч байна. Найз нөхөдтэйгөө эгч дүүсийн нандин холбоотой, ажлын газар, сургуулийн нөхөдтэйгөө ч маш дотно сайхан харилцаатай.....Надад бас бурхан буюу далдын дээд хүчинд итгэх итгэл бишрэл,оюун санааны мастер багш нар байна. Дурдаад байвал маш олон баялаг байна аа. Байгаа баялагийнхаа хэмжээг Авилгатай тэмцэх газраар шалгуулж үнэлүүлэх дээрээ тулбал би чинь харин Монголын тэргүүн баячуудын тоонд нилээн дээгүүр цохиж явах нь л дээ.



Найзуудаа, зарим зүйлийг гаднах байдлаар нь болуул битгий шууд дүгнэж байгаарай. Оюун ухаан харалган болчих гээд байдаг юм байна. Тиймээс болж л өгвөл аливаа юмсын дотоод гоо сайхан мөн чанарыг олж харахыг хичээх нь хамгийн чухал юм байна. Хэрэв ингэж харж чадаж байвал дээрх баялагийн чинь жагсаалт бас дахиад л нэмэгдээд байна гэсэн үг.........



НИКийн Бичлэгээс доор тавив.

Ник (Nick Vujicic). Энэ залуу дэлхийн өнцөг булан бүрийн хэдэн арван сая зүрх сэтгэлд амьдралын хүч, эрмэлзэллийг өгч чадсан юм. Хүсвэл та ч өөрийн компанидаа түүнийг урьж, түүний гайхамшигтай илтгэлийг сонсож болно. Ник танд болон таны хамт олонд амь амьдралын утга учрыг таниулж, шинэ эрч хүчийг авчрах болно.



Хандлага бол өндрийн хэмжээ
Өндөрт нисэх урам зориг, онгод


Амьдрал бол амьдрал. Амьдрал бол олон даваа гүвээтэй гайхамшигт аялал. Гэхдээ аялал яаж төгсөх бол? Энэ бүхэн зөвхөн чамаас шалтгаална.

Хүн амьдралд алдаж сөхрөх үедээ ингээд л дуусгая, бүхнийг орхиё гэж боддог. Гэхдээ хэцүү байдалд орох үедээ түүнийг төгөсгөл гэж бодох хэрэггүй.

Асуудлын гол нь .... Чи эцсийн цэгт хүрэхдээ бүх чадлаа дайчилж чадах уу үгүй юү гэдэгт байгаа юм.

Ямар нэгэн зүйл хийхэд "Тахир дутуу байдал" чамд саад болж болно. Гэвч миний бодлоор хамгийн том тахир дутуу байдал бол дөрвөн мөчгүй байх явдал биш, харин сэтгэл санаа хүсэл зориггүй, сонголтгүй мухардалд орох явдал юм.

Чи үнэхээр зөв сонголт хийж чадах уу? Энэ л гол асуудал. Чи амьдралыг харах үнэхээр зөв өнцгийг сонгож чадах уу? Чи дахин хөл дээрээ зогсохыг сонгох уу эсвэл бүхнийг ингээд орхих уу? Чи өөртөө илүү том мөрөөдлийг сонгож бий болгож чадах уу?

Хүний амьдралын хамгийн том тахир дутуу байдал бол бүхнийг орхих шийдвэр гаргах явдал юм. Яагаад гэвэл чи хэзээ нэгэн өдөр бүхнийг орхих юм бол итгэл найдвар чам дээр дахин хэзээ ч ирэхгүй. Гагцхүү бүхнийг орхиогүй байгаа үед итгэл найдвар чамд байсаар байх болно.


Би бусдыг зоригжуулах үнэхээр дуртай.

Би бусдыг зоригжуулах дуртай, тэдний бүхий л нөөц боломжийг нээж тэдэнд ойлгуулахыг хүсдэг.

Би өөрийн амьдралын зорилгоо хэдийнэ олсон. Би өөрийн хүч чадлаа ч олсон. Харин одоо би, таныг олоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Алдаа гаргаж, унаж бүдрэхээс огтхон ч битгий ай. Алдаа гаргаж ялагдах бүрт танд цоо шинэ мэдрэмж, туршлага бий болсон байна. Энэ нь дараагийн сорилтыг хүлээн авахын бэлтгэл болох юм. Та дахин ийм даваан дээр бүдрэхгүй байхыг сурсан байх учир цаашаа явсаар байх болно.

Өнгөрсөн бүхнийг ардаа орхи, март. Зөвхөн урагшаа тэмүүл.

Тэгээд итгэл найдвараа хэзээ ч битгий орхи. Та заавал ялах болно.

Урагшаа зоригтой алх, битгий няцаж ухраарай.

Хэрэв юу ч намайг няцааж ухрааж байгаагүй гэвэл таныг хэн няцааж ухраана гэж?


Хамгийн томоор мөрөөд.

Ямар ч зорилгогүй бол ямар нэг зүйлд хүрэхэд маш хэцүү байх болно. Гэхдээ ямар ч мөрөөдөлгүй бол зорилгогүйгээс ч бүр хэцүү байх болно.

Та хамгийн томоор мөрөөд, мөрөөдөж чадаж байгаагийнхаа хирээр том мөрөөд.


Холч хараа ба зорилго

Ихэнхдээ бид үйл явдлын утга учир, сайн сайхныг харч чаддаггүй. Танд харагдахгүй байгаа учраас тэр байхгүй байна гэсэн үг биш.

Хэн нэгэн хүн галт тэргэний буудал дээр иртэл зам дээр галт тэрэг байхгүй байгааг харлаа гэж бодъё. Тэгээд "Галт тэрэг байхгүй байна. Би явлаа" гэж хэлэхгүй шүү дээ. Тэр мэдээж дараагийн галт тэрэг ирэхийг хүлээнэ. Яагаад? Яагаад гэвэл цагийн хуваарь дээр ирнэ гэж бичээстэй байгаа учир.

Чи хүнд байдалд байхдаа итгэл найдварыг олж хардаггүй, гэсэн ч энэ чинь итгэл найдвар байхгүй гэсэн үг огтхон ч биш. Олон хүн намайг ганцхан хөлтэй л гэж боддог. Яагаад гэвэл тэд нөгөөдөхийг нь харахгүй байгаа болоод л тэр. Би төрөлхийн дөрвөн мөчгүй, гэхдээ л энэ хязгаар чөлөөгүй хүний орчлонд амьдарсаар байна. Харин таны хувьд?

Views: 520 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 1
uneheer gaihaltai neerei shuu bi odoo l oilgoloo setgeliin had tevcheer zorig oroldlogo yamar aguu ve

IP хаяг :112.219.74.68· 2011/09/19 5:11 AM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]