Main » 2011 » есдүгээр сар » 21 » Д.Зоригт сайдыг огцруулахад ч багадна
5:08 PM
Д.Зоригт сайдыг огцруулахад ч багадна
 

Одоогийн мөрдөж байгаа Газрын тосны тухай хууль нь Үндсэн хууль зөрчиж байгаа ажээ. Тиймээс Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулахаар газрын тосны мэргэжилтнүүд Дорнод аймгийн ИТХ, төр захиргааны байгууллагууд, Матад сумын иргэд гурван жилийн турш хөөцөлджээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хандсан ч үр дүнд хүрээгүй байна. Улмаар энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамд хүргүүлжээ. Гэтэл Д.Зоригт сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төслийг өөрчилж байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, хүний нөөц, иргэний ба төрийн бус байгууллагын чиг үүрэг гэсэн гол чухал заалтуудыг хасч батлуулах гэж улайрч байсан гэнэ. Мөн байгалийн баялаг ашигласны нөөцийн төлбөр 15 хувь байсныг таван хувь болгон өөрчилсөн байжээ. "Буйр, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөний  тэргүүн хэлэхдээ "Энэ хуулийг батлахгүй байснаараа Монгол Улс байгалийн баялгаа ашиглуулсны төлбөр болох 35 сая ам.доллар, өдөрт 5-10 сая төгрөгийн алдагдал хүлээж байна. Тиймээс бид эх орон, байгалийн баялгаа хамгаалахаар тэмцэж, энэ хуулийг батлуулахаар зүтгэлээ. Гэтэл Д.Зоригт сайд Монгол Улсын эрх ашгийг уландаа гишгэж, ард түмнээсээ урваж хэн нэгний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах гэж байна. Гадаад улс оронд туршлагаар байгалийн баялгаа ашиглуулсны төлбөр 25 хувь байдаг юм билээ. бид 15 хувь байхаар тооцож хуулинд тусгахад Д.Зоригт сайд таван хувьболгож батлуулах гэж байна. Тиймээс Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг бид тавина. Түүнийг огцруулахад ч багадна” гэлээ.

Views: 489 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]