Main » 2011 » 11-сар » 18 » Дагваа аварга жуулчны баазаа эхнэртээ бэлэглэжээ
11:51 AM
Дагваа аварга жуулчны баазаа эхнэртээ бэлэглэжээ
 

Их аварга Д.Дагвадорж эхнэрээсээ саллаа, сарнилаа гэж нэг үе хэвлэлээр мэдээлэгдэж байсан ч тэр нь үнэн болж таарсан.  Авааль гэргий нь их аваргад гомдохдоо хэсэг хугацаанд Америкт амьдарч байгаад ирснийг үзэгчид мартаагүй.

 

Ганцаараа байхдаа сумогийн их аварга Дагвадорж маань хошин шогийн "Маск” продакшны жүжигчин Гэрэлцэцэг, дуучин Марта, "Киви” хамтлагийн дуучин Алтанцэцэг гээд л нэлээд хэдэн урлагийн хүрээний бүсгүйчүүдтэй нэр холбогдоод авсан гэдэг.

 

Гоонь эрийн амьдралаар нэг үе амьдарч үзсэн их аваргыг авааль гэргий Тамиртайгаа эргэн нийлэхэд нь түүнийг тойрон хүрээлэгсдийн зүгээс ам сайтай байх болсон.

 

Зөөлөн нь хатуугаа иддэг хорвоодоо гэгчээр хосууд нэг их гомдож туниад байлгүй л амархан нийлцгээсэнд хүмүүс талархалтай ханддаг гэдэг. Түүнчлэн их аварга маань өмнөх алдаагаа давтахгүй гэсэндээ эхнэрээ халамжлаад сүйд байгаа гэнэ лээ.

 

Ямарсайндаа өөрийн төрсөн нутаг болох Өвөрхангай аймагтаа босгож, бий болгосон "Best Land” жуулчны баазаа хайртай гэргийдээ бэлэглэж, бүх бичиг баримтаа эхнэрийнхээ нэр дээр шилжүүлэн хажуу хавиргандаа магтагдаж суугаа гэнэ лээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 839 | Added by: beatbox_battle | Tags: Дагваа аварга жуулчны баазаа эхнэрт | Rating: 0.0/0
Total comments: 1
2 uulaa ineej baigaa zurag ni yasan saihan haragdaj baina be, neg ger bul ch gesen buten baibal saihan shuu dee. nutgiin duudee az jargal,sain saihan buhniig husie.

IP хаяг :74.130.167.121· 2011/11/19 1:16 AM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]