Main » 2012 » нэгдүгээр сар » 22 » Дарханд газ дэлбэрч, олон айл осолд өртжээ
8:46 PM
Дарханд газ дэлбэрч, олон айл осолд өртжээ

Дархан-Уул аймагт өчигдөр орой газ дэлбэрсний улмаас орон сууцны оршин суугчид бэртэж, гэмтжээ. Оройн 21.20 цагаас Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт энэ тухай дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын аврах багийн 22, 54-р ангийн бие бүрэлдэхүүнийг  очиход Дархан-Уул аймгийн 12-р багийн шинэ хорооллын 14-р байрны долоон давхрын нэгэн айлд 5 литрийн баллонтой газ дэлбэрсэн байжээ. Дэлбэрэлтийн улмаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй бэртсэн байна. Түлэгдсэн хоёр эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Дэлбэрэлт болсон айлын гэрт "Дашваанжил” компанийн хоёр ширхэг газ байжээ.  Гэтэл хэрэглээгүй байсан нэг газ нь дэлбэрсэн байна. Дархан-Уул аймагт амьдардаг иргэдтэй утсаар холбогдож, энэ талаар тодруулахад "Дэлбэрэлт есөн давхар байранд болсон. Тухайн үед ойр хавьд нь маш их дуу чимээ гарсан. Долоон давхрын хэд хэдэн айлын хана цуурсан. Дэлбэрэлтийн улмаас дулааны шугам, паар задарсан тул өнгөрсөн шөнө байранд нэг ч хүн үлдээлгүй, бүгдийг нь өөр байранд аваачсан” гэлээ.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн сэтгүүлчдээс бидэнд өгсөн мэдээллээр дэлбэрэлт болсон байрны эсрэг талд байрлах Шуудан холбооны байрны нэг давхрын цонхнууд хагарсан байжээ. Дэлбэрэлт болсны дараа орцонд их хэмжээний ус алдагдаж, газын хий нэлэнхүйдээ тархсан тул өчигдөр орой тус байрны оршин суугчдыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн байна. Дэлбэрэлт болсон айлын паар задарсны улмаас халуун ус битүү цацагдаж байсан тул Онцгой байдлынхан нэлээд хүнд нөхцөлд ажиллаж, шөнийн 01 цагаас аюулгүй болгожээ.

Дөнгөж сая бидний авсан мэдээллээр байрны оршин суугчдыг одоогоор 15-р сургууль болон 22-р цэцэрлэгт байрлуулж байгаа ажээ.

Дархан-Уул аймгийн иргэдийг цочроосон энэ дэлбэрэлтийн талаар нэгэн уншигч http://mondaymorning.blog.banjig.net/ блогтоо,

"Яг одоо бол миний амралтын хугацаа байгаа учраас Дархандаа ирчихсэн сэтгэл тэнүүн сайхан л байна. Харин өнөөдөр би юу харчихав аа? Дарханыхаа найзуудтай уулзаад сууж байтал гэнэт дэлбэрэлт болж байгаа юм шиг доргилт болдог юм байна. Гайхаад юу болов яав ийв гээд гараад харсан чинь 14-р байр гэх 9 давхрын 7 давхарт нь гал маналзаж байлаа. Ээ бурхан минь хаа хол дэлбэрэлт нь сонсогдож байгааг бодвол нилээд айхтар юм болжээ. 3 өрөө байр тэр чигтээ. Харахаас нүд хальтирмаар. Сонсохнээ газ дэлбэрчээ. Хөөрхий тэр айл бодвол оройн хоолоо хийж байгаад л ийм аймшигтай зүйлийн золиос болсон байх л даа. Орцны бүх айлуудыг нүүлгэж байна. Гадаа нь гал командын машин, иргэдийн машин, цагдаа , хүмүүс гээд бужигналдаж байх юм. Хөл толгой нь мэдэгдэхгүй. Аймшигтай юм. Шатсан айлд хүүхэд л байгаагүй байгаасай. Газ дэлбэрэх үед яг юу бодогдсон бол? гэхээс жихүүдэс хүрээд байх юмаа. Хорвоогийн жам бол биш шүү дээ. Та бидний хэрэглэдэг газ, халуун тогоо гэх мэт аюултай энэ зүйл чинь эргээд аминд орох вий дээ” хэмээн бичжээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 506 | Added by: beatbox_battle | Tags: Дарханд газ дэлбэрч, олон айл осолд өртжээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]