Main » 2011 » есдүгээр сар » 15 » MgL [Дээрэмчид 23 далайчныг барьцаалжээ]
6:40 AM
MgL [Дээрэмчид 23 далайчныг барьцаалжээ]

Лхагва гаригт Африкийн баруун эрэгт зэвсэглэсэн далайн дээрэмчид нефть тээвэрлэж явсан хөлгийг олзолж, 23 далайчныг барьцаалжээ. Орчин үеийн далайн дээрэмчдийн эсрэг дайн зарласан олон улсын далайн товчооны мэдээлж буйгаар далайн дээрэмчид Бениний нийслэл Котоноугаас 62 милийн зайд хөлгийг барьцаалсан гэнэ. Далайн дээрэмчид нефть тээвэрлэж явсан карго хөлгийг  Норвегийн бүртгэлтэй онгоц руу шилжүүлэхийн тулд Киприйн далбаат онгоцыг зориуд сонгосон гэж Далайн товчооны мөрдөгчид таамаглаж байна. Далайчдыг барьцаалсан дээрэмчдийн байгаа газрыг тогтоож чадаагүй ажээ. Матеос нэртэй карго хөлгийн багийнхан дунд Филиппин, Перу, Украйны далайчид байсан гэж Киприйн худалдааны тээврийн газрын ажилтан мэдээлсэн байна.  Карго хөлөг далайн дээрэмчдэд барьцаалагдахаас өмнө ослын дохио өгч амжсан авч түүнээс хойш сураг тасарчээ. Энэ үеэр Норвегийн өөр нэгэн хөлөг далайн дээрэмчдийн халдлагад өртсөн авч хөлгийн багийнхан өөрсдийгөө дотроосоо түгжиж, дээрэмчдэд боломж олгоогүй ажээ. Гвинейн буланд өнгөрсөн найман сарын хугацаанд зэвсэглэсэн дээрэмчдийн халдлагаас авахуулаад хүн барьцаалж, хөлөг онгоцыг олзолсон дээрэм тонуул газар авч байгаа талаар Данийн далайн тээврийн эрсдэлээс хамгаалах нэгэн товчоо мэдээлсэн байна. Африкийн баруун эргийн дээрэмчдийн үйлдэж буй дээрэм тонуул, хүчирхийллийн эсрэг тэнгисийн олон улсын байгууллага, эвслүүд яаж ч чадахгүй байгаа юм. Далайн дээрэм тонуул ийнхүү газар авахад Африкийн ядуу орнууд дахь иргэний дайн,  өлсгөлөн гуйланчлал нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.
Views: 502 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]