Main » 2011 » есдүгээр сар » 13 » Дэлхийн Цагдаагийн Олимпиос мөнгөн медаль хүртлээ
4:02 PM
Дэлхийн Цагдаагийн Олимпиос мөнгөн медаль хүртлээ



Дэлхийн Цагдаагийн Олимпиос мөнгөн медаль хүртлээ

2011 оны 08-р сарын 25-аас 09-р сарын 05-ны хооронд АНУ-ын Нью Йорк хотноо болсон Дэлхийн Цагдаагийн Олимп 9-дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү олимп нь олон улсын цагдаагийн байгууллагуудын дунд 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд Бокс, Тулааны урлаг, Жудо, Буудлага, Хүндийн өргөлт, Мотоциклын спорт зэрэг төрлүүдэд дэлхийн 85 орны 15000 гаруй цагдаагийн тамирчид өрсөлдсөн аж. 

Энэ удаагийн Дэлхийн Цагдаагийн Олимпод манай Монгол улсаас анх удаагаа оролцож байгаа бөгөөд нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсоноос ЦЕГ-ын тусгай хэлтсийн ахлагч Бумандэлгэр овогтой Гэгээн Тулааны урлагийн төрөлд Мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гарган ирлээ.  Тэрбээр 81 кг-ын жинд Оросын цагдаагийн тамирчинтай Алтан медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд тэмцээний үеэр бокс, каратэгийн урлагийг ашигласан ажээ. Монголын ЦЕГ-аас нийт 16 тамирчин явсан бөгөөд Бокс, Тулааны урлаг, Жудо, Мэргэн буудлага, Хүндийн өргөлт, Мотоциклын спортын төрөлд хүч үзэн оролцож Мэргэн буудлагын төрөлд манай орноос тун сайн амжилтыг үзүүлсэн байна.   

Энэ жил манай улсад Цагдаагийн байгууллагын 90 жилийн ой, Хууль Зүйн Яамны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд Дэлхийн Цагдаагийн олимпоос мөнгөн медалтай буцаж ирсэн нь Монгол улсын цагдаагийн байгууллагад томоохон баярт үйл явдал тохиолдож байна.  Б. Гэгээний тэмцээний бүх зардалыг М-СИ-ЭС Кока-Кола компани ивээн тэтгэн гаргасан бөгөөд түүнийг эх орондоо буцан ирсэний дараахан уулзаж ярилцлага аван сэтгэгдэлийг асуухад сэтгэл ихэд өндөртэй байсан бөгөөд М-СИ-ЭС Кока-Кола компанид маш их талархаж баярлаж байгаагаа илэрхийлж компанийн хамт олонд тэмцээний үеэр өмсөж байсан өмсгөлөө өөрийн гарын үсэгтэй хамт дурсган өгөв. 


 
Views: 458 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]