Main » 2012 » хоёрдугаар сар » 25 » Дэлхийн хамгийн баян улсыг нэрлэв
6:44 PM
Дэлхийн хамгийн баян улсыг нэрлэв
"Форбс” сэтгүүл дэлхийн хамгийн баян улсуудыг нэрлэсэн талаар ИТАР-ТАСС мэдээллээ.

"Форбс” сэтгүүлийн үнэлгээгээр дэлхийд иргэд нь тэргүүлэх жилийн дундаж орлоготой улсаар Персийн булангийн орон Катар улс тодорсон байна. Катар улсын иргэд жилд дунджаар 88 мянга 222 ам.долларын орлоготойгоор дэлхийн бусад орнуудыг ардаа орхисон аж.

Катар улс нь байгалийн хийн нөөцөөр дэлхийд гуравдугаарт ордог юм. 2010 оноос хойш нүүрс устөрөгчийн үнэ дэлхийн зах зээлд өссөн бөгөөд энэ нь тус орны эдийн засгийн өсөлтөд ихээхэн нөлөөлжээ. Түүнчлэн дэд бүтэц болон эдийн засагтаа гадаадын томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа нь Катарын эдийн засгийн өсөлтөд сайн нөлөө үзүүлсээр байгаа юм.

Арабын бусад орнууд мөн дэлхийн хамгийн баян 15 орнуудын жагсаалтад багтаж байна. Газрын тосны хаант улс гэгддэг Арабын Нэгдсэн Эмират 47 мянга 439 ам.долларын дундаж орлоготойгоор зургадугаарт, Кувейт улс 38 мянга 775 ам.долларын дундаж орлоготойгоор 15-р байрт жагсчээ. Харин Саудын Араб улс газрын тосны томоохон экспортлогч орон хэдий ч "Форбс” сэтгүүлийн баян улсуудын эхний жагсаалтад багтаж чадаагүй ажээ.
Мэдээний эх сурвалж: News.mn
Category: Мэдээ мэдээлэл | Views: 490 | Added by: BBB | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]