Main » 2011 » есдүгээр сар » 13 » Дипломат байгууллагууд хөлбөмбөгөөр 2 дахь удаагаа өрсөлдлөө
4:11 PM
Дипломат байгууллагууд хөлбөмбөгөөр 2 дахь удаагаа өрсөлдлөө

Дипломат байгууллагууд хөлбөмбөгөөр 2 дахь удаагаа өрсөлдлөө

Өнгөрөгч амралтын өдөр буюу 2011 оны 9-р сарын 10-ны өдөр Монгол Улс дахь элчин сайдын яамдууд болон Олон Улсын байгууллагуудын дундах хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээн Санзайн аманд амжилттай зохиогдож өндөрлөлөө.   Монгол дахь дипломат байгууллагуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Голомт банк энэ удаагийн тэмцээнийг Гадаад Харилцааны яамтай хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 12 багийн 100 гаруй тамирчин хөлбөмбөгийн ногоон талбайд нөхөрсөгөөр өрсөлдлөө.   Тэмцээнд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Англи, Японы элчин сайдын яамдууд болон Mercy Corp, GIZ, Тогтвортой амьжиргаа төсөл, Мянганы сорилтын сан, Гадаад Харилцааны Яам, Голомт банк гэсэн нийт 12 баг өрсөлдсөнөөс 3-р байрт ОХУ, 2-р байрт ХБНГУ-ын элчин сайдын яамныхан тус тус шалгарсан бол 1-р байрыг Мянганы Сорилтын Сангийн хамт олон хүртэж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон юм.   Ийнхүү Монгол дахь дипломат байгууллагын төлөөлөгчид хөлбөмбөгийн ногоон талбайд нөхөрсөгөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

 
Views: 441 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 1
HUL BUMBUG shal t1 stupid

IP хаяг :180.235.169.215· 2011/09/13 6:16 PM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]