Main » 2011 » 12-сар » 7 » Дуучин Агиймаа, Эгшиглэн, Маралжингоо нар хаана явна
10:11 PM
Дуучин Агиймаа, Эгшиглэн, Маралжингоо нар хаана явна

Дуучин Д.Болдын "В” продакшнаар овоглож байсан хэсэг дуучид таг чиг болоод хэсэг уджээ.Нэгэн үе моодонд орж, үнэ ханшаа өндөрт тулгаад байсан дуучин бүсгүйчүүд зэрэг шахуу бараа сураггүй болсон нь гайхмаар.

 

Ид мандаж явахдаа дуучин Агиймаа, Маралжингүү, Эгшиглэн нар өнөө цагт ‘’моодонд орох биш’’ ‘’мод’’ боллоо гэж хэлэгдэх дээрээ тулаад авлаа.

 

Хэсэг хугацаанд тасралтгүй уран бүтээл туурвиж байсан дуучдыг уг нь фенүүд ь хөдөлмөрч Д.Болд ахаа дагаад овоо л явах нь гэж байсансан.

 

Дуучин бүсгүйчүүдийг бүгдээрээ шахуу таг чиг амралтын байдалтай нам гүм байцгаасанд гайхах болжээ. Хаана юу хийж явааг нь мэдэх гэсэн дуучдын фенүүд нь эхнээсээ таавар таацгаагаад эхэлсныг дуулгахад илүүдэхгүй байх.

 

Дуучин Агиймааг хүүхэд төрүүлсэн хэмээн тааж байгаа бол, Маралжингоог гадаадад аялж яваа гэх юм билээ. Түүнчлэн дуучин Эгшиглэнг бөө удган болж, угаа авах гээд хөдөө гадаа яваа гэх тааврыг түүний зүгрүү нисгэж байсан юм. Дуучин бүсгүйчүүд хаана явна аа.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 826 | Added by: beatbox_battle | Tags: Дуучин Агиймаа, Эгшиглэн, Маралжингоо нар хаана явна | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]