6:58 PM Дуучин Акбота шивээсээрээ бахархдаг | |
"Universe best songs” наадмын тайзнаа учирч, хамтын амьдралаа эхлүүлсэн "Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Ж.Акбота хоёрыг мэдэхгүй хүн ховор биз. Үрийн зулай үнэрлэж, хөөрхөн хүүтэй болсноо Анар хэмээн нэрийдсэн дуучин хос их эв найртай амьдардаг юм билээ. Тэгвэл олны танил болоод удаагүй байхдаа нөхөрт гарч, хүүхэд өсгөх ажилд шамдсан дуучин Ж.Акбота уран бүтээлээ орхихгүй гэдгээ дуулгасан. Турк, Казакийн цустай эрлийз бүсгүйн хувьд түүнийг тун ч дайчин зантай хэмээн найз нөхөд нь тодорхойлдог. Ямартаа л, баруун энгэрээс нь эхлэн нурууны төгсгөл хүртэл үргэлжилсэн сарнайн хэлхээс бүхий урт шивээсээрээ имиж хийсэн гэхэв. Шивээсээ ил харагдахуйц хувцаслаж, хагас нүцгэн шахам явдаг эхнэртээ ч Ганбаа уурладаггүй аж. Харин ийм зоримог шийдвэр гаргаж, томоохон шивээс хийлгэж чадсанаар нь ихэд бахархаж явдгаа рок попынхонд ярих дуртай гэнэ. | |
|
Total comments: 0 | |