Дуучин Ч.Ану Хүүхдийн төлөө сан байгуулж, тоглоомын газар, хүүхдэд зориулсан цомог хүртэл гаргаад авсан адтай нэгэн ч стилээ эрс өөрчлөн секси төрхийг бүрдүүлсэн нь фэнүүдэд нь мөн л таалагдсан. Элдэв бизнесмэнүүтэй нэр холбогдож үнэтэй чамин машин унаж ивээн тэтгүүлдэг гэж яригддаг ч тэрээр эрс эсэргүүцэж би энэ бүхнийг эцэг эхээрээ авахуулсан гэх хариултыг өгдөг. Харин Анугийн хүүхдийндууны клипэнд оролцох сонирхолтой олон хүүхдийн эцэг эхчүүд утсыг нь амраадаггүй гэнэ лээ. Дуучин бүсгүй ч хүүхдэд хайртай болохоор ярьсан хүүхэд бүрийг бүртгээд авчихдаг гэсэн. Тэрээр клипний зураг авахуулж байхдаа төрөөд удаагүй ихэр охидтой тааралдаж ээжид нь "Хүүхдүүдээ надад өргүүлээч” гэж гуйж байсан гэнэ лээ. Бүр ээж аавдаа тэр тухайгаа дуулгаж сандаргасан гэх юм билээ.