Main » 2011 » 12-сар » 5 » Дуучин Ч.Цэлмүүний тэнэглэл UBS-чүүдийг гомдоов
12:01 PM
Дуучин Ч.Цэлмүүний тэнэглэл UBS-чүүдийг гомдоов
"UBS” телевиз урлагийн тайзанд гялалзах од төрүүлэх зорилготой "Universe best songs” наадмыг зохион байгуулсаар гурав дахь жилтэйгээ золгож байгаа. Тус наадмын анхны ялагч Ч.Цэлмүүн шалгаруулалтын явцад тус телевизийн захирлын хүү Б.Билгүүнтэй түр дотноссон нь түүнийг амжилтанд  хүрэхэд нөлөөлсөн гэх яриа ч байдаг. Хамгийн хачирхалтай нь ялагч Ч.Цэлмүүн "Хичээлээ чухалчлахаас урлаг миний амьдрал биш” хэмээн тэнэгтэж  олныг эгдүүцүүлж бас гайхшируулаад авсан. Биотехнологийн чиглэлээр их сургуулиа дүүргээд өдгөө ЭМШУИС-д мастерийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа түүнийг энэ замаар тууштай явахгүй нь мэдсэн бол яах гэж энэ шагналыг өгөв дөө хэмээн халаглах хүн зохион байгуулагчдын дунд байдаг аж. Дэлхийд биш юм аа гэхэд азидаа өрсөлдөхүйц уран бүтээлч гаргах  гэж зохион байгуулсан наадам нь зүгээр л хэн нэгний цаг заваараа хийдэг жижигхэн зүйл болж орхисон болхоор аргагүй дээ. Ямартай ч тус тэмцээний шүүгчид болоод телевизийн зүгээс дараа дараагийн тэмцээний ялагч нарынхаа цаашдын зорилгыг битүүхэн тагнадаг болсон байна.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 741 | Added by: beatbox_battle | Tags: Дуучин Ч.Цэлмүүний тэнэглэл UBS-чүү | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]