3:46 AM Дуучин Г.Мээдээг "гомо" гэж доромжлоод хоёр хавиргаа хугалуулжээ | |
"Доргио хаус" бааранд "Камертон" хамтлагийн дуучин Мээдээ танхайрч хүн зодсон шуугиан дэгдээгээд байгаа. Дээрх хэргийг саяхан Нийслэлийн прокурорын газарт шилжжээ. "Камертон" хамтлагийн дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амар Улаанбаатар ресторанаас хоёр хөөрхөн бүсгүй "чихдээд" тус газраар үйлчлүүлжээ. Архи, шар айргийг үхэр шиг ууж суусан тэр гурав ам зөрөөд эхэлсэн байна. Дуучин Мээдээ хамт явсан хүүхэнтэйгээ маргалдаж, учиргүй хэрэлдэж заамдаад авчээ. Т гэх хохирогч бүсгүй Мээдээтэй хамт буудалд хонох санал тавихад цаадахь нь цааргалсан юм байх. Бүсгүй "Чи эмэгтэй хүнтэй унтаж чадахгүй. Чи гомо залуу биз дээ" гэхэд архи ууж өөрийгөө барих чадвараа алдсан Мээдээ бүсгүйг ганц цохиж унагаад дээрээс нь дэвсэж гарсан байна. Бүсгүйн үүдэн шүд булгарч, хоёр хавиргаа хугалуулжээ. Иймээс Т бүсгүй шүүх эмнэлгийн магадалгаа гаргуулан Чингэлтэй дүүргийн ЦХ-т хандсан ажээ. Дуучин Г.Мэнд -Амарт бусдад санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Ер нь Мээдээ хамтлагийнхан дотроо уур уцаар багатай авч өөрийг нь "Гомо, ижил хүйстэн" гэхээр маш их уурладаг гэнэ. | |
|
Total comments: 0 | |