Main » 2011 » 11-сар » 8 » Дуучин Маралжингоо өөрийгөө Эми Уайнхаустай адилхан гэж боддог
11:15 PM
Дуучин Маралжингоо өөрийгөө Эми Уайнхаустай адилхан гэж боддог

Дуу хоолой болон өөрийн гэсэн өвөрмөц стиль имижээр рок попын ертөнцөд хүч түрэн орж ирсэн цөөн хэдэн залуу уран бүтээлчийн нэг бол яахын аргагүй залуу дуучин Марарлжингоо. Анх "Хувьсал” продакшны "Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дуугаар олонд танигдсан тэрээр олон биш ч чанартай хэдэн уран бүтээлтэй гэхэд хилсдэхгүй. Харин уран бүтээлийнхээ дундуур нилээд урт завсарлага авдаг тэрээр тун удахгүй шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа юм байна. Мөн түүний талаар нэгэн сонирхолтой мэдээ дуулгахад дуучин бүсгүй өөрийгөө алдарт Эми Уайнхаустай адилхан гэж боддог ажээ. Гэхдээ энэ нь зөвхөн гадаад байдлын хувьд л жишигдэх асуудал гэнэ. Түүнчлэн Маралжингоо Эми Уайнхаусын улаан фэн бөгөөд түүнийг таалал төгсөхөд ихэд гуниглан уйлж байсан гэнэ лээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 793 | Added by: beatbox_battle | Tags: Дуучин Маралжингоо өөрийгөө Эми Уай | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]