Main » 2011 » есдүгээр сар » 29 » Дуучин С.Сэрчмаа яасан өтлөө вэ?
1:54 PM
Дуучин С.Сэрчмаа яасан өтлөө вэ?
 

Уянгалаг хоолой, туяхан бие хаагаараа монгол залуусын зүрхэнд шар ус хуруулж, сайн муугаар олонтаа хэлэгдэж явсан дуучин С.Сэрчмаа нэг л өдөр харийн бэр болсноо тунхаглаж, өвөрлөгч бэлтэй эрийн гэргий болон хөлтэй хурим хийн одсон.

2010 оны 1 сарын 1-ны өдөр Бээжин хотноо болсон Селигийн хурим олон ч хүүхний атаархал, цөөнгүй эрийн харууслыг тээсэн гэдэгтээ хэн хүнгүй санал нийлнэ. Баян нөхөр нь сургууль байгуулж өгөх гэнэ, тэдэн мянган долларын тийм машин бэлэглэж гэнэ гэхчлэн суухаас нь өмнө, сууснаас нь хойш ч тэр амар тайван байлгаагүй хэвлэлийнхэн гэрлэснийх нь дараа хэдэнтээ салгаж хэдэнтээ нийлүүлсэн. Тэр бүхэнд ус балгасан мэт дуугуй байсан С.Сэрчмаа суухаар одсон шигээ нэг л өдөр чимээ аниргүйхэн салаад ирсэн нь хүний амьдралд тохиох алдаа онооны л нэг байсан.

Магадгүй тэр алдааны эзэн Сели байсан болохоороо олонд тэгтлээ их чичлүүлж сайн муугаараа хэлүүлсэн биз. Охиноо өсгөж, уран бүтээлээ хойш тавиад байсан тэрээр сүүлийн үед нэр хүндтэй тоглолтонд дуулж, ангаж цангасан фенүүдийнхээ нарыг гаргаж эхлэв.

Гэвч..., С.Сэрчмаа намба сууж ээж болсон биш бүр өтлөх тийшээгээ хандаж, өнөөх залуу насны цог золбоог илтгэсэн гоёмсог хувцас нь хөдөөнөөс саяхан орж ирсэн хүүхнийг санагдуулах мэт дээлээр солигдож, ритмтэй дуунууд нь санааширч, гунигласан харууслын өнгөтэй болж. Үс зүсээ ч урд хөршийн засалтаар засах болсон түүний сэтгэл санаа гундуухан байгаа болохоороо ийм байж болох. Гэвч санасан сэтгэлээ дэлгэн угтан мянга мянган фенүүдээ хүндэтгэн урьдын "гүнж” Сели болох л хэрэгтэй дээ.

Views: 656 | Added by: beatbox_battle | Rating: 5.0/1
Total comments: 1
http://3apyskausa.net.ru/news/varez_shablon/2010-12-01-72

IP хаяг :114.31.71.54· 2011/09/29 3:32 PM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]