Main » 2011 » 12-сар » 7 » Дуучин Сараагийн зургаан килограмм жин хассан нууц
9:38 AM
Дуучин Сараагийн зургаан килограмм жин хассан нууц

Рок попын эмэгтэй дуучид дундаа эв хавгүй, бүжиглэж чаддаггүй, хувцсаа тохируулж өмсдөггүй гэх зэргээр шүүмжлэгддэг дуучин Сараа стиль имижээ өөрчлөхөөр тун шаргуу ажиллаж байгаа гэнэ. Тэрээр сүүлийн үед олны танил бүсгүйчүүдийн хошуурах болсон "ballet dance’’ бүжгээр хичээллэж зургаан килограмм жин хасчээ. Дуучин бүсгүйн өмнө гавьяат Ариунаа, Болормаа мөн "Гурван охин", "Киви” хамтлагийн бүсгүйчүүд энэ бүжгээр хичээллэж амжилтанд хүрсэн гэдэг. Дуучин Сараа шинэ дууныхаа клипээр өөрийнхөө энэхүү шинэлэг төрхийг харуулах гэнэ. Фэнүүд нь удахгүй зууны манлай дуучныхаа шинэ дүр төрхтэй, цоглог бүжигтэй клипийг үзэх нь.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 669 | Added by: beatbox_battle | Tags: Дуучин Сараагийн зургаан килограмм | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]