Main » 2011 » аравдугаар сар » 30 » Дуучин Солонго Lady Gaga-г хуулбарлах болжээ
8:12 PM
Дуучин Солонго Lady Gaga-г хуулбарлах болжээ

Аливаа урлагийн хүн, тэр дундаа дуучид өөр өөрсдийн гэсэн стиль имижтэй байж гэмээнэ олонд танигддаг хатуу хэрнээ сонирхолтой хууль хүн төрөлхтөнд үйлчилдэг. Энэ хуулийн дагуу ихэнх дуучид өөр өөрийн гэсэн хоолойны өнгөөрөө ялгарах гэж чармайдаг бол зарим нь гадаад төрх, байгаа байдлаараа олныг татаж нэр хүртдэг. Үүний нэг жишээ бол Lady Gaga. Өвөрмөц төрхийг харах гэж олон хүмүүс хошуурдаг нь түүнд алдар нэрийг авчирсан. Галзуу гэмээр өнгө төрх, дэмийрэл гэмээр ааш аяг нь зэвүүцэл төрүүлэх биш, соронзон мэт үзэгчдийг татдаг. Чадаж л байвал нэгэнт од болохын тулд өөрийн бүх л чадвар, сэтгэц, үйлдэл, хувирал болон гаж ч байж чадах зүрх зоригтой байх ёстойг мэдрүүлнэ. Тэгвэл манай Монголд ч Lady Gagaгийн бяцхан хувилбар байхыг хүсэгч бий болов бололтой. Энэ хүн бол "Universe best songs 2009” шилдэг 25 оролцогчийн нэг Солонго юм.  Наад захын будалт, хувцаслалт, үс засалтыг нь дуурайх түүнийг шууд хуулбарлан дуурайлаа гэж шүүмжлэхгүй ч зарим нэгэн хүмүүс "Монгол Lady Gaga” гэж нэрийдэх болжээ.  


Category: Мэдээ мэдээлэл | Views: 733 | Added by: beatbox_battle | Tags: Дуучин Солонго Lady Gaga-г хуулбарл | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]