9:10 PM Э.Амарбатыг ажилд нь томилоогүй | |
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг шат шатны шүүхээс үндэслэлгүй тушаал буурсан байна гэсэн шийдвэр гарсантай холбогдуулан хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр түүнийг албан тушаалд буцаан томиллоо гэх мэдээлэл цацагдсан.Тодруулбал, Э.Амарбат "Намайг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан” хэмээн Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан. Түүний гомдлыг Төрийн албаны зөвлөл хэлэлцээд, албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй гэсэн тайлбар гаргасан байна. Үүний дараа Э. Амарбатын гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн шүүх хуралдаж түүний албан тушаалыг бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, өмнөх албан тушаалд нь эргүүлэн томилох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Уг шүүхийн шийдвэрийн дараа Э.Амарбат ажилдаа орсон эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Даргын тушаалаар ажилд томилно. Одоогоор албан ёсны томилгоо хийгдээгүй” гэв. Э.Амарбат АТГ-ын дарга Ч.Сангарагчааг өөрийг нь тагнаж чагнасан хэмээн гомдол гаргаж байсан юм. Тэрбээр хэлтсийн даргаас албан тушаал буурч, өдгөө шинэ даргаа томилогдож, тушаал гартал жирийн мөрдөн байцаагчийн албанд ажиллаж байгаа аж. | |
|
Total comments: 0 | |