Main » 2011 » 11-сар » 5 » Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам нар халуухан амьдрал дэглэж явна
5:27 PM
Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам нар халуухан амьдрал дэглэж явна

Аль л миссийн тэмцээн, загварын тайзнаа гунхалзаж, од мэт гялалзаж явдаг топ модель Э.Сэлэнгэ, зүү орох зайгүй найз загвар өмсөгч О.Пүрэвдуламын хамт Таван одтой тансаг буудалд тарвалзсан тухай шуугиан дэгджээ. Тэрэлжид байрлах таван одтой "Чингис” буудалд тэд амрах нь зүйн хэрэг ч, хэнтэй, хэрхэн гэдэгт факт онилж буй. Хосгүй төрсөн хоёр бүсгүй зан төрх,  зиндаа зангараг, хүсэл сонирхол, үзэл баримтлал нэг, үйл хөдлөл адил үлэмж сайн найзууд. Ийн хүсэл зорилго нэгдсэн тэд, Европжсон төрхтэй Монголын сайхан бүсгүйчүүлд нүд унаган шүлс савируулсан, хэтэвч зузаан гадны эрсийн хүслийг гүйцэлдүүлсэн бололтой. Үнэтэй буудалд үнэ цэнээ эдлэн Энэтхэг, Казак эрстэй сээтэгнэн, наргиж цэнгэж буйг нь харсан хүмүүс хачирхан, харамлан байж хайр найргүй муучилж халгацгаажээ. Тэд чухам мөнгөний үнэр аван энэтхэг, казак эрсэд уургалуулан, харийн оронд хойших амьдралаа даатгах гээгүй байгаа хэмээн харсан хүн хардаж халширч байгаа аж. Уг нь загвар өмсөгч О.Пүрэвдулам моделиудын түүхэнд рок попын тайз руу зоригтой тэмүүлсэн анхны бүсгүй. Тэр "Catwalk” нэртэй охидын хамтлаг байгуулж хэд хэдэн дуу бичүүлээд амжсан. Гэсэн ч од болохыг горилогч төдийгөөр төгссөн бололтой. Их л завтай, их л халуухан амьдрал дэглэж яваа сурагтай.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 489 | Added by: beatbox_battle | Tags: О.Пүрэвдулам нар халуухан амьдрал д, Э.Сэлэнгэ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]