Намбарын
хүү хар дансаа ном болгон хэвлүүлж, ард түмэнд хүртээх гэнэ. Тэрбээр
энэхүү хар номондоо өөрийн хар дансандаа бүртгэгдсэн этгээдүүдийг нэг
бүрчлэн намтар, хийсэн ажил, үйлдсэн хэрэгтэй нь тоочихоо мэдэгдлээ.
Ууган улс төрийн хүчний талаар баруун солгойгүй мэдэх хүн бол Н.Энхбаяр.
Өнөөгийн Засаг төрийн толгойд
ноёрхогчид ч түүний гараар хүмүүжиж, улс төрийн элдэв аргачлалыг
гагцхүү түүнээс өвлөн авсан. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг
андахгүй гэгчээр Намбарын хүүгийн гараар өлгийдүүлж, улс төрд орж ирсэн
жаахан дүү нарынхаа ар, өврийг эксээс өөр хэн мэдэх билээ.
Товчхондоо, түүнийг амьд архив
ч гэж хэлч болно. Иймдээ ч Монгол Улсын ядуурал, авлигал, хүнд суртал,
сонгуулийн булхай луйвар, төрийн албаны ялзралд хэн буруутайг тэр л
мэднэ. Мөн түүнд л үүнийг эмчлэх ерөндөг бий гэж улс төрийн хүрээнийхэн
цайны хачир хийдэг. Үнсэнд
хаясан шалз шиг орхисон хэмээн намынхандаа өнөө хэр гомдол тээсээр яваа
түүний сэтгэлийг дээрх ном нь бага ч атугай тайвшруулах аж. Мөн түүний
дээрх уран бүтээл ирэх сонгуулийн өмнө бэлэн болж, худалдаанд гарна.
Ингэснээр МАН төдийгүй АН ирэх сонгуульд бүдэрч, МАХН од болон гялалзах
нигууртай хэмээн тэрбээр дотроо тооцоолов уу.
Эсвэл хар номонд нэрээ мөнхлөхгүйн тулд эрх баригчид гараа өргөөд бууж
өгөх юм болов уу. Аль аль нь экст ашигтай. Ингээд тэрбээр номондоо
хэний гэгээн дүрийг, туулсан амьдралтай нь хүүрнэх гэж байгаа талаар
сонирхсон юм. Энэ талаар цуврал болгон нийтлэх болно.
Номны тэргүүн нүүрийг С.Баярт зориулахаар төлөвлөсөн гэнэ. С.Баяр,
Н.Энхбаяр хоёрын нөхөрлөл М.Энхболдыг унагаж намын дарга болох үед л
оргил цэгтээ хүрсэн болохоос тэр үеэс хойш үргэлж холдож эхэлжээ.
Өөрийнхөө шахсан сайд нарыг танхимд нь багтааж С.Баярыг хянаж байх юм
бодсон Ерөнхийлөгчийн санаа бүтэлгүйтэж нөхөд нь С .Баярын халаасанд
багтах болсон байна.
Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Хүрэлбаатар, Г.Шийлэгдамба нарын залуусыг
өөртөө татжээ. Улмаар тэдний зөрчил Цагдаагийн ерөнхий газрын дарга
М.Ганболдыг унагахад ил болсон улс төр суддаачид дүгнэдэг. М.Ганболдыг
унагахгүй байх талаар С.Баяраас Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэдэн удаа уулзаж
гуйсан боловч үл ойшоожээ.
Энэ цагаас эхлэн тэдний хагарал эхэлсэн аж Мөн Намбарын хүүг улс төрөөс
арчих санаачилгыг ч С.Баяр удирдан, зохион байгуулсан хэмээн Н.Энхбаяр
өдгөө ч хорсож явдаг. Иймдээ ч тэрбээр улс төрд эргэн ирснээ зарлахтай
зэрэгцэн 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний хэрэгт С.Баяр
буруутай талаар баримт дэлгэн ярих болов.
Мөн Асгатын ордыг Орос руу гулгуулах төлөвлөгөөнд С.Баяр хэрхэн голлох
үүрэг гүйцэтгэснийг ч Н.Энхбаяр мэдэхийн дээдээрмэдэх нэгэн аж.
Түүнчлэн төрөөс төрсөн тэрбумтан хэмээх цолыг Н.Энхбаярт С.Баяр
хайрласан гэх нь ч бий. Ийнхүү Монголдоо нэртэй улс төрч С.Баяр энэ мэт
олон муу үйл хийсэн талаар дээрх номноос уншиж болох нь.
Дараагийн хүн нь Эрдэс баялаг, эрчим хүчний савд Д.Зоригт. Суудал нь
өнцөгдөж, мэнгэ нь голлосон энэ эрд Н.Энхбаяр 2008 оны сонгуулиас эхлэн
хонзон санасан гэдэг. Хятад хэлний орчуулагч залууг эксээр сольсон нь
мөн л С.Баярын гардан гүйцэтгэсэн ажлын нэг.
УИХ-ын сонгуульд өөрийнх нь өмнүүр хөндөлдөж улс төрөөс арчиж хаясанд
нь уурсаж, өнөө хэр нь түүнийг онилсон улс төрийн тоглолтыг хийж буй.
Нэг сайдын асуудал хэдэнтээ өргөн баригдаж байсан тохиолдол түүхэнд
байхгүй. Уул уурхайн томоохон төслүүд олны анхаарлын төвд үргэлж
байдаг, үүнтэй зэрэгцэн сайдын нэр мандахдаа мандаж, бас шавар
шавхайтай хутгалдаж яваа.
Гэхдээ тэднээс онцгойрч буй нь
Д.Зоригт. Түүнийг улстөрчийнх нь хувьд төдийгүй үүрэгт ажилтай нь
холбон буруушааж, сиймхий л гарвал сууддаас нь авч хаяхад бэлэн анаж
буй. Энэхүү төлөвлөгөөнд голлох үүрэг гүйцэтгэж буй нь С.Эрдэнэ.
Түүнийг Н.Энхбаяртай удаа дараа уулздаг талаар нь намын дарга нь ам
алдсан удаатай. Ямартай ч
Д.Зоригт сайдтай холбоотой элдэв но мөн л номын хуудсыг мялаах аж. Мөн
Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр ч дээрх хар дансанд бүртгэгджээ.
Тэрбээр сүүлийн үед "МИ-8″-ын хэрэгт өөрийг нь буруутгасан хүмүүс бол
Намбарын хүү хэмээн итгэл төгс мэдээлэл хийх болсон нь "number оnе”-ийн
эгдүүг хүргэсэн аж. УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр У.Хүрэлсүхээс Онцгой
байдлын сайдын албыг хүлээж авсан.
Гэвч түүнийг ажилдаа орж, албаныхаа ширээн дээр сууж амжаагүй шахам
байхад Н.Энхбаярын зүгээс шахалт ирсэн гэдэг. Улмаар эксийн гap хөл
гэгдэх М.Алтанхуяг прокурорыг чуулганы танхимд загнасан нь Н.Энхбаярт
таалагдаагүйгээс тэдний бяцхан зөрчилдөөн эхэлсэн түүхтэй.
Үнэндээ У.Хүрэлсүхийг онилсон суманд С.Отгонбаяр оногдож, гурав дахь
Ерөнхийлөгч маань нэг бус хоёр дайсантай болсон нь тэр аж. Улмаар
сүүлийн үед түүний хийж буй мэдэгдлүүд Намбарын хүүд таагүй сэтгэгдэл
төрүүлээд зогсохгүй, өөрийгөө золиослох эхний алхмууд хэмээн үзэх нэгэн
ч буй юм. Түүнчлэн МАН-ын
генсекийн дүр ч номонд мөнхрөх гэнэ. Экс У.Хүрэлсүхийг Онцгой байдлын
сайдаар ажиллаж байхад нь л элдэв "но” нь гадарлаж байсан ч баримт
олдоогүй аж. Иймээс "Хадгаламж” банкны хэрэгт У.Хүрэлсүхийг хутгахыг
санаархаж, тухайн үед өөрөөс нь илт дөлж, М.Энхболдтой нийлдэг
Т.Бадамжунай, Д.Занданшатар нарыг хутгалдуулж, хотын фракцийг айлгаж,
залуучуудын бүлгийг гартаа атгах давхар тооцоотой байсан гэх.
Түүний энэ ажлыг М.Алтанхуяг прокурор гардан зохион байгуулж, дээрх
гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д гурван удаа оруулж
иржээ. Н.Энхбаярын даалгаварыг өвөртөлчихсөн яваа М.Алтанхуяг
прокурорын өөдөөс МАХН, АН-ын бүлгийнхэн юм дуугарч чадсангүй.
Удалгүй У.Хүрэлсүхийн УИХ-ын
гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж чадалгүйгээр ял сонсгож, том алдаа
гаргав. "Хадгаламж” банкны Чимэдцэрэн мөнгө хандивласан. Энэ мөнгөөр нь
машин авч, УИХ-ын нөхөн сонгуульд хэрэглэсэн гэдэг нь тодорхой болж,
Н.Энхбаяр намынхаа хандивлагч нарыг ялласан зэмд унахаас айж хэсэг
хугацаанд чимээгүй болсон ч тэсгэлгүй санаагаа хэрэгжүүлж эхэлсэн
талаар МАН-ынхан хэлэлцдэг.
Мөн МАН-аас Н.Энхбаярыг гаргахад У.Хүрэлсүх голлох үүрэг гүйцэтгэж,
түүний эсрэг элдэв пиар цацсан хэмээн өш санасаар буй. Энэ мэтчилэн
номын хуудас бүрт шинэ хүн, шинэ хэрэг байх гэнэ. Ганц МАН-ынхан
төдийгүй АН-ын гишүүд ч түүний номыг чимнэ.
|