Main »
2011 » аравдугаар сар » 18 » Эхнэрээсээ нүүр буруулсан жүжигчин М.Баярмагнайгийн сонголт хэн бэ
5:23 PM Эхнэрээсээ нүүр буруулсан жүжигчин М.Баярмагнайгийн сонголт хэн бэ |
"Маск”
продакшны үүсгэн байгуулагч, нэр нүүр нь болсон жүжигчдийн нэг
М.Баярмагнайг нэлээд хүүхэмсэг гэлцдэг. Мисс Шүрэнчимэгтэй ханилж
байгаад салж, Нарантунгалаг хэмээх жирийн бүсгүйтэй дэр нэгтгээд овоо хэдэн жилийг ардаа орхисон жүжигчин залуу халамжит хүргэний дүрийг чадварлаг бүтээж байсан. Тухайлбал, гурван жилийн өмнө насаараа жолооч хийсэн хадамдаа цоо шинэ Марк-2 машин бэлэглэж, нүдийг нь орой дээр нь гаргаж
байсан удаатай. Миссийн дайтай охиныг нь аваад суучихсан болохоор хадам
ээж, аавыгаа энэ дайны харж үзэх нь зүйн хэрэг хэмээн Лүнгийн ард түмэн
ярилцдаг байсан гэдэг. Гэтэл саяхнаас хүргэн хүү зангаа хувиргаж
мэргэжил нэгт Х.Одмаа хэмээх царайлаг, мярайлаг бүсгүйтэй амрагийн
холбоо тогтоожээ. Х.Одмааг МҮОНТ-ийн "Гэрэлтэй цонх" нэвтрүүлгийн редактор, хөтлөгч гэдгээр нь мэдэх хүмүүс олон.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 582 |
Added by: beatbox_battle
| Rating: 0.0/0 |