Main »
2011 » 12-сар » 10 » Энэ жилийн топ-ын тулаанд
4:19 PM Энэ жилийн топ-ын тулаанд |
"Гоёл"
хаяанд ирж энэ жилийн "Топ" хэн байх бол гэсэн таамаглал нэлээд яригдах
болж. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ жилийн "Топ"-д
өрсөлдөх загвар өмсөгчдийн тоо нэг их олон биш гэнэ. Тиймээс энэ жилийн
"Топ" бараг л тодорхой болчихсон юм байх. "ТОП"-ын тулаанд мисс Б.Гэрэлчулуун, Х.Бадамгэрэл, "Asian star model" загвар өмсөгч О.Пүрэвдулам нар өндөр хурдтай давхиж яваа аж. Харин
тэдгээр охидоос Б.Гэрэлчулуун өнгөрсөн жилийн "Гоёл” наадмын шилдэг
загвар өмсөгчийн шагналыг хүртсэн болоод ч тэрүү "Топ” болно гэдэгтэй
итгэл төгс яваа гэнэ. Гэвч "Мисс Монголия
2005" тэмцээний ялагч, "Дэлхийн мисс"-т эх орноо төлөөлөн оролцож байсан
Г.Хонгорзул энэ жилийн "Гоёл"-д өрсөлдөхөөр Хятадаас ирж байгаа нь
тэмцээнийг улам ч сонирхолтой болгож магадгүй байгаа юм. Ямартай ч энэ жилийн "Топ”-оор эдгээр загвар өмсөгчдийн хэн нэг нь тодрох нь ойлгомжтой.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 672 |
Added by: beatbox_battle
| Tags: Энэ жилийн топ-ын тулаанд
| Rating: 0.0/0 |