Main » 2012 » хоёрдугаар сар » 25 » Энэтхэг чулуун нүүрсний томоохон импортлогч болох гэж байна
6:52 PM
Энэтхэг чулуун нүүрсний томоохон импортлогч болох гэж байна
Энэтхэг улс 2012 онд чулуун нүүрсний импортоор Хятадыг гүйцэж түрүүлэх гэнэ. "Citigroup”-ийн хийсэн дүгнэлтээр энэ тухай мэдээлснийг Bloomberg дамжуулжээ. Энэ жилд Энэтхэг 118 сая тонн нүүрс авах бол Хятад 102 тонн нүүрс импортлох ажээ.

Энэтхэгийн ихэнх станцууд нүүрсээр ажилладаг аж. Дотоодын олборлолт нь хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа тул чулуун нүүрсний импортын эрэлт эрс нэмэгдсэн байна. Энэтхэгийн эдийн засгийн өсөлт 2011 оны гуравдугаар улиралд сүүлийн хоёр жилийн дотор хамгийн ихээр унасан юм. Шалтгаан нь эрчим хүчний хомсдол байжээ. Түүхий эдгүй учраас орон нутгийн бизнес эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлж чадахгүй байгаа юм.

Энэтхэгийн "Reliance Power” ба "Adani Power” зэрэг томоохон компаниуд хүчин чадлаа ихэсгэх талаар ажиллаж байна. Цахилгаан станцын өргөжилтийн төсөл нь 36 тэрбум ам.доллар болж байгаа ажээ. Мөн энэ хугацаанд Хятад эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэн нүүрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байна. Үүнээс үүдэн Хятадын нүүрсний импорт 40 сая тонноор буурчээ. Хятад өнгөрсөн жилд, 1975 оноос хойш нүүрсний импортоор дэлхийд тэргүүлж байсан Японыг гүйцэн түрүүлсэн байна. Өнгөрсөн жилд Японы эрчим хүчний хэрэглээ 12  хувиар өсчээ.


Category: Улс төр | Views: 517 | Added by: BBB | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]