Main » 2011 » есдүгээр сар » 27 » Ерөнхийлөгчийн өмнөөс ”Оюутолгой” компани руу хуурамч бичиг баримт явуулсан байжээ
10:27 AM
Ерөнхийлөгчийн өмнөөс ”Оюутолгой” компани руу хуурамч бичиг баримт явуулсан байжээ
 

УИХ-ын гишүүн А.Тлейханы туслах асан Ш.Айдос, түүний хамсаатан М.Алтанхуяг, Х.Тамир нарт хобогдох хэргийг Нийслэлийн шүүхээр хэлэлцээд, тэдэнд Эрүүгийн хуулийн 148.2,233.1 дэх заалтыг үндэслэн албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч тамга тэмдэг үйлдсэн хэмээн Ш.Айдост гурван жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон бол М.Алтанхуяг, Х.Тамир нарт 1.6 жилийн хорих ял оноосон.

Ш.Айдост Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 3.6 жилийн ял оноосон байснаас зургаан сарыг нь хассан. Харин энэ шийдвэрийг Ш.Айдос эсэргүүцэж, Дээд шүүхэд хандахаар зэхээд байгаа гэнэ. Ингээд хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй танилцахад, хохирогч У.Ганчулуун мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ "Манай "М-Си-Эс” группийн ерөнхий захирал Ж.Оджаргалын нэр дээр 2010 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын Тамгын газрын 327016 дугаартай факсаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн гарын үсэгтэй 2010 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 1/278 дугаартай хүсэлт уламжлах тухай албан бичиг ирсэн. Уг бичигт "УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн нэр дээр "Нэн ядуу амьжиргааны төвшин доогуур өрх, иргэдийн санхүүгийн чадавхи сайжруулах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсье” гээд "УИХ-ын даргын шадар туслах Ууганбаяр 9999…. гэсэн утасны дугаар бичиж энэ утсаар ярьж, "Шинэ Монголын Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллагын хүсэлтийг манай "Энержи Ресурс” ХХК-ийн нэр дээр ирүүл гэсэн байсан. үүний дараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 83 дугаартай хүсэлт мөн ирүүлсэн.

Үүнд Ховд Өмнөговь аймгуудад салбар зөвлөлөө нээхэд гурван сая төгрөг шаардлагатай гэсэн байсан тул бид шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, биднээс дээрх зүйлсийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн гарын үсгийг ашиглан залилсан” гэсэн байна.

Тэгвэл хохирогч Ц.Цасчихэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ "…Манай "Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүүгийн нэр дээр 2010 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын Тамгын газрын 327016 дугаартай факсаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн гарын үсэгтэй хандив хүссэн албан бичиг ирсэн. үүний дагуу Санхүүгийн менежер Энхбат хариуцаж, баримт бичгийг бүрдүүлсэн. Захирлуудын зөвлөлийн хурлаар хандив өгөх асуудлыг хэлэлцэж нэг сая төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн. Ингэснээр 2010 оны арваннэг дүгээр сарын 19-ний өдөр шийдэх юм бол” гэж асуусан.Үүнээс хойш хэд хоногийн дараа Батхүү захирал Дэмбэрэл даргатай уулзах цаг аваадах гэхээр нь уг факсаар ирсэн бичиг дээрх туслах Ууганбаяр 9999….. гэсэн дугаар руу залгахад холбогдохгүй байсан.

Тэгэхээр нь Д.Дэмбэрэл даргын туслахын утсыг лавлахаас олж залгахад намайг танихгүй байсан. Чи намайг танихгүй байна уу, би "Жаст” группээс ярьж байна. Чи хандивын талаар надтай ярьж байсан шүү дээ гэхэд танихгүй байсан. Ууганбаярын тэр бичиг танайд очсон юм уу гэж байсан. 2-3 хоногийн дараа ирж уг бичгийг хуулбарлаж аваад явсан…” гэжээ.

Мөн гэрч Б.Тогтохбуян мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ "2010 оны арванхоёрдугаар сарын 15-ны орой 20.00 цагт "Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Батсүх утсаар ярьж "Монгол-Улсын Ерөнхийлөгчөөс манай компанийн гүйцэтгэх захирлын нэр дээр албан хүсэлт ирүүлсэн байна. Энэ ямар учиртай юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь "тэр бичгийг та над руу имэйлээр явуулчих, би нягталж үзье” гэсэн юм. Уг бичгийг үзэхэд "Монгол Улсын Ерөнхийлөгч” гэсэн албан бланк дээр бичсэн 2010 оны арванхоёрсарын 10-ны өдрийн Е/57″ гэсэн дугаартай бичиг байсан. Уг бичгийг харахад хуурамч болох нь харагдсан.

Албан бичгийн утга бичих хашилт байхгүй. Ерөнхийлөгчийн тамгыг гарын үсэг дээр дараагүй. Код дугааргүй байсан….” гэх мэдүүлгийг өгчээ. Харин шүүгдэгч Ш.Айдос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "Мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдаанд үйлдсэн хэргийн талаар дэлгэрэнгүй үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй байна. үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэсэн байна.

…”Монгол Улсын Ерөнхийлөгч” гэсэн албан бланк дээр бичсэн 2010 оны арванхоёрсарын 10-ны өдрийн Е/57″ гэсэн дугаартай бичиг байсан. Уг бичгийг харахад хуурамч болох нь харагдсан…

Views: 537 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]