Main » 2011 » 12-сар » 14 » EXTACY хамтлаг он гараад бүрэлдэхүүнээ өөрчилнө
11:24 AM
EXTACY хамтлаг он гараад бүрэлдэхүүнээ өөрчилнө

MN25 телевизийн реалити шоунаас төрсөн охидын хамтлаг болох "EXTACY" хамтлаг хайрын дуу, стиль имижээрээ олныг биш ч охид хөвгүүдийн байлдан дагуулж байгаа. Гэвч тэдний авьяас чадвар, уран бүтээлийн чанарыг муучлах хүн цөөнгүй. "Mongolian music video awards"-ын тайзан дээр бүжгийн эвсэл, "ам барих” аргаараа онигоонд ороод авсан. Харин  продюссер нь болох дуучин Ж.Алтанцэцэг хамтлагийн найман бүсгүйг амаа олохгүй магтаж, арай л нүцгэлэх нь халаг юм болдог. Харин тус хамтлагийн хамгийн нуруулаг, царайлаг гэгдэж байсан Жасмин уран бүтээлийн замаасаа хазайжээ. Харин үүнд хамтлагийн продюссер  Ж.Алтаа тайлбар хийхдээ "Хамтлагт хорин нас ч хүрээгүй охид байгаа. Тэдэн дунд урлагийн хүн болно гэсэн зорилгогүй, сэтгэлийн хөдлөлөөр шоунд оролцсон, урлагийн хүн болохыг аав ээж нь зөвшөөрөхгүй байгаа зэрэг элдэв асуудал байгаа” хэмээжээ. Ямартай ч он дуустал тус хамтлаг долоон гишүүнийтэй байх бөгөөд он гараад хамтлагийн бүрэлдэхүүний тухай нухацтай бодож өөрчлөлт хийх гэнэ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 593 | Added by: beatbox_battle | Tags: EXTACY хамтлаг он гараад бүрэлдэхүү | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]