Main » 2011 » есдүгээр сар » 17 » Франц, Испани аваргын төлөө тоглоно
8:10 PM
Франц, Испани аваргын төлөө тоглоно
Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө.

Испани – Македони – 92:80 (26:18, 18:27, 27:17, 21:18)

И: Наварро (35), П. Газоль (22+17 самбар)

М: Маккалеб (25), Антич (17+ 9 самбар), Илиевски (17).

Тэмцээний турш шуугиулж буй Македоны ялалтын цуврал ийнхүү дууслаа. Гэхдээ тэд Испаний эсрэг тун сайн тоглосон юм. Македоны багийг хамгаалагч Бо МакКелаб удирдан найруулж 25 оноо авсан ба тоглолтын эхний хагасыг Македон нэг онооны илүүтэй дуусгасан нь олон хүнийг гайхшруулсан. Гэхдээ Бо энэ тоглолтын шилдэг хамгаалагч нь биш байлаа. Шилдэг нь Испаний Наварро байсан. Гуравдугаар үед гайхалтай тоглосон Хуан Карлос Наварро 35 оноо авсан бөгөөд 19-г нь энэ үед авсан. По Газоль тогтмол үзүүлдэг сайн тоглолтоо үзүүлсэн.

Франция – Орос– 79:71 (17:16, 22:18, 16:13, 24:24)

Ф: Паркер (22), Батюм (19+7 самбар).

Р: Кириленко (21), Мозгов (12).

Тактикийн мэргэжилтэн Дэвид Блаттын Тони Паркерийг оролт хийлгэхгүйгээр үсрэлттэй шидэлтүүд хийлгээд байх тактик нь амжилттай болж байсан. Гэсэн хэдий ч холын зай, үсрэлттэй шидэлт тэмцээнд тааруу гүйцэтгэж байсан Паркер 20 шидэж, 9 хийснээр 22 оноо авсан. Николья Батум ч тун сайн тоглож багийнхааялалтанд зохих хувь нэмрээ оруулсан юм.


Views: 460 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]