Main » 2011 » есдүгээр сар » 22 » Г.Анхмаа ихэмсэг хэрнээ нэлээн шоучин
9:53 AM
Г.Анхмаа ихэмсэг хэрнээ нэлээн шоучин
 

Одоогоос хоёр жилийн өмнө "Гурван охин” хамтлагийн Анхмаа  "Сая километр” хэмээх кинонд гол дүр бүтээсэн. Гэвч дүрийн хувиралгүй,  бүх л бүтэн киноны туршид юу ч ярилгүй байсаар, яг төгсөхийнх нь алдад ганц үг дуугарч шүүмжлэлд өртсөн удаатай. Харин Анхмаагийн тоглосон хоёр дахь кино буюу "Франц үнсэлт” өчигдөр нээлтээ хийлээ.  Уг кинонд тэрээр өөрийн экс найз залуу болох жүжигчин Т.Билэгжаргалтай хамтран тогложээ. Тэд өмнө нь "Сая километр” кинонд мөн л хамт тоглож байсан юм. Анхмаагийн хувьд "Франц үнсэлт” кинонд харин ч нь нэг мэргэжлийн хүн гэдгээ харуулаад авчээ. Тэрээр томоохон компанийн захирлын охин,  ур чадвартай, ихэмсэг хэрнээ нэлээд шоучин, бас ч үгүй эршүүд зантай Мишээл гэх бүсгүйн дүрийг тэр чадварлаг бүтээжээ.

Views: 503 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]