Main » 2012 » хоёрдугаар сар » 7 »  Г.Отгонцэцэг өөрт нь хайр зарласан залууст үгээ хэлж, үсээ зулгааж явна
1:03 PM
 Г.Отгонцэцэг өөрт нь хайр зарласан залууст үгээ хэлж, үсээ зулгааж явна

 "Хувьсал” продакшнаас гараагаа эхэлж, "Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр анх үзэгчдэд танил болсон УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг харцаараа дүрээ чадамгай илэрхийлдэг.  Богино хугацаанд хэд хэдэн тайз, дэлгэцийн бүтээлд тоглож, чадварлаг жүжигчин болохоо харуулж чадсан тэрээр өдгөө олон эрчүүдийн зүрхний сүм болж сэтгэлийг нь гижигдэж яваа. Тиймдээ ч "Баяр ёслолын үеэр фэнүүдийнхээ илгээсэн сарнай цэцэг, чихрийн цуглуулга, тансаг сүрчгээ гэртээ авч харих гэж бөөн ажил ундардаг” хэмээдэг. Бие хаа тэгш жүжигчин бүсгүйд долоон жилийн турш хайр сэтгэлээ илэрхийлсэн залуу ч байдаг гэх. Харин  Г.Отгонцэцэг энэ мэт хачиг шиг наалдсан залууст  хандан "Би хэнийг нь ч хүлээж авахгүй ээ. Дургүй хүнээ дэргэдээ уяад байх шаардлага алга. Бас муухай аашлах ч хэцүү байна” хэмээн үгээ хэлж үсээ маажиж яваа сурагтай.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 510 | Added by: beatbox_battle | Tags: үсээ зулгааж явна,  Г.Отгонцэцэг өөрт нь хайр зарласа | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]