Main » 2012 » нэгдүгээр сар » 26 » Г.Сүндэрмаа сексгүйгээр амьдралыг төсөөлж чаддаггүй
4:29 PM
Г.Сүндэрмаа сексгүйгээр амьдралыг төсөөлж чаддаггүй

"Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа сайхан дуу хоолоотой төдийгүй эрчүүдийн харцыг булаасан тачаангуй төрхтэй бүсгүй. Өөрчлөлтийг зоригтой хийж, хүмүүст гэнэтийн бэлэг барих дуртай тэрээр ажил, амьдрал дээр төдийгүй сексийн үед ч санаачлага сайтай, өөрийнхөөрөө байж чаддаг бүсгүй гэнэ. Сайхан бүсгүйд сэтгэл алдрах залуус олон байдаг ч одоог хүртэл сэтгэлд нь хоногшиж үлдсэн болзоо байдаггүй ажээ. Сүндэрээг болзоонд урьж байсан эрчүүдийн хэн ч романтик байгаагүй, сайхан дурсамж үлдээгээгүй гэнэ шүү. Найз нөхөд нь түүнийг гэр бүлтэй болохыг зөвлөж байгаа ч дуучин бүсгүй маань хурим найр хийх бодолгүй яваа юм байна.

"Хань ижлээ сонгоно гэдэг хүний амьдралын хамгийн чухал зүйл учраас маш өндөр шалгуур тавьж, нухацтай хандах хэрэгтэй. Тиймээс цаг нь ирэхээр болох зүйл болдгоороо л болно доо” гээд хэнэггүйхэн яваа сурагтай. Гэсэн ч ганц бие үзэсгэлэнт бүсгүйн маань сексийн нилээд дээгүүрт тавьдаг нэгэн бололтой. Учир нь тэрээр хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа "Сексгүйгээр амьдарлыг төсөөлөхөд бэрх. Сексээс эрч хүч, мэдрэмж гээд олон зүйлийг авч болно” хэмээн саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ. Дашрамд дуулгахад дур булаам Сүндэрээ бүсгүй уруул, гар дээрээ үнсүүлэх дуртай бөгөөд түүн ухаалаг, халамжтай, буурь суурьтай залуус таалагддаг гэнэ лээ шүү.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 610 | Added by: beatbox_battle | Tags: Г.Сүндэрмаа сексгүйгээр амьдралыг т | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]