Main » 2011 » аравдугаар сар » 25 » Гадны компаниуд ашгаа яаж татваргүй гаргадаг вэ
4:04 PM
Гадны компаниуд ашгаа яаж татваргүй гаргадаг вэ
 

Сангийн яамны газрын дарга "Гадны компаниуд Нидерланд, Люксембургт төв оффисоо цаасан дээр нээх замаар татвараас зугтааж байна” хэмээн гомдоллож байна. Уул уурхайн асар өндөр орлоготой компаниуд үүсч байгаа өнөө цагт энэ нь маш ноцтой мэдээнд тооцогдоно. Учир нь компаниуд татвараас Монгол Улсын албан ёсны гэрээг ашиглаж байгаа аж. Тэр бусад оронтой байгуулсан "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулах, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх гэрээ" гэдэг нэртэй. Улстөрчид энэ гэрээг товчлон "давхар татвараас чөлөөлөх" гэрээ гэж нэрлэдэг.

Гэрээний зорилго нь нэг компани төв оффисоо байгуулсан орондоо л ашгийн татвар төлнө. Өөр улсад компани байгуулсан тохиолдолд ашгийн татвараас чөлөөлөгдөнө. Гэхдээ төв оффис байрладаг улс, салбараа байгуулсан улстай давхар татвараас чөлөөлөх гэрээ байгуулсан байх ёстой. Дээр өгүүлсэн гадны компани ашгийг татвараас чөлөөлөгдөх үндэс нь энэ заалт. Сангийн сайд С.Баярцогтын яриагаар бол энэ гэрээ харилцан бие биедээ хөрөнгө оруулдаг улсуудад л ашигтай. Гэтэл манайд Нидерланд, Люксембург улсуудад оруулсан нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт байхгүй. Гэтэл бид яагаад тэдгээр улстай гэрээ байгуулав. Манай улс тус гэрээг нийт 35 улстай байгуулснаас өнөөдөр 31 нь хүчинтэй хэвээр байгаа аж.

Байгуулах шалтгаан нь олон жилийн өмнө талхнаас өөр бараагүй лангуутай байсан жилүүдээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл манайд компани байгуулж ажлын байр бий болгож бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байвал хөрөнгө оруулсан компаниас ашгийн татвар авахгүй гэсэн баталгаа. Харин өнөөдөр тус гэрээ хөрөнгөтэй орны татвар гадагш урсах хаалга болсон гэнэ. Тиймээс Сангийн яамнаас тус гэрээг хүчингүй болгохоор ажиллаж байгаа аж. Мөн яагаад заавал дээрх орнуудад төв оффисоо нээж байна гэсэн асуулт гарна. Хэргийн учир дээрх орнуудад компани байгуулахад зардал багатай, байцаагч нар нь цайны мөнгө нэхдэгтүй. Авлига, хүнд суртал бага. Татварын орчин тааламжтай. Татвараа төлөх олон хэлбэртэй. Хүндэрсэн үед компаниудыг харж үзэх механизмтай. Дээр нь Монголтой байгуулсан давхар татвараас чөлөөлөх гэрээтэй учраас л тэдгээр орнуудад төв оффисоо байгуулчихаад манайд салбараа нээгээд байгаа гэнэ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 539 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]