Main » 2011 есдүгээр сар 10 » Гамбууш 27 залууд зэрэг хүчиндүүлжээ
9:32 PM Гамбууш 27 залууд зэрэг хүчиндүүлжээ | |
Гамбууш 27 залууд зэрэг хүчиндүүлжээ
Сексийн эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлдэг хүн бол Гамбууш. Араас нь харахад залуухан охидоос дутахааргүй биетэй 60 шүргэж яваа энэ "эгч” долоо хоногийн долоон амрагтай. Тэд нар нь ч дуулгавартай нь аргагүй өөрийнхөө ээлжит өдөр ирэхийг хүлээдэг. Сексийн олон хамтрагч, сексийн олон давтамжийн ачаар Гамбууш үеийнхнээсээ залуу харагдаж, хүнээс гуйхгүй, хоёр идэхгүй буудалд амьдарч байгаа.Үнэндээ Гамбуушийн амьдрал өнөөдрийнх шиг дардан байгаагүй. Өөрөөр хэлбэл, түүний амьдралд олон бараан түүх бий. Гэвч тэр өөрийн энэ бараан түүхээ бусдаас нуудаггүй юм байна лээ. Түүний хувьд хамгийн аймшигтай бараан түүх нь 27 залууд зэрэг хүчиндүүлж байсан явдал. Хэргийн талаар Гамбууш дэлгэрэнгүй яриад байдаггүй ч түүнийг хүчиндсэн эрчүүд цэргүүд байсан гэдгийг ойрын эх сурвалжууд мэдээлж байна.Бас нэг хар өдөр нь хүүхэд төрүүлэх боломжгүй гэдгээ мэдсэн өдөр. Эрэгтэй гэхэд эрэгтэй биш, эмэгтэй гэхэд эмэгтэй биш, ярианы хэллэгээр бол манин энэ хүн хүүхэд төрүүлэх боломжгүй гэдгээ дуулахад амьдрахад бэрх санагдсан гэдгээ ч нуудаггүй. Гэсэн ч "шархаа нөхнө” гэдэг шиг хүүхэд өргөн авч эмээ хэмээн хэдийн дуудуулаад амжжээ. Гамбууш өөрийг нь хүчиндсэн гэх эрчүүдийг хэзээ нэгэн цагт өөрөөс нь уучлалт гуйна гэж боддог явдаг гэсэн шүү.Т.Энгүүн | |
|
Total comments: 0 | |