Main » 2012 » хоёрдугаар сар » 5 » Гологдсон Мандхай ханьтай болж…Цэгцээ ганцаараа үлдэв
10:58 PM
Гологдсон Мандхай ханьтай болж…Цэгцээ ганцаараа үлдэв

"Гологдсон хүүхэн ханьтай болж, Гоёмсог залуу ганцаар хоцорчээ” гэдэг  дууны үгээр болж 18-хан насандаа Цэгцбаатартай ханилж, үрийн зулай үнэрлэсэн Б.Мандхай гэгч  бүсгүй нөхрөө топ модель Пүрэвсүрэнд алдаж,  салгах гээд чадаагүй.  Цэгцбаатар Пүрэвсүрэнтэй  машинаар зугаалж, орой үдшийг хамт өнгөрөөсөөр байсан учраас эхнэр нь Баянзүрх дүүргийн шүүхэд салах өргөдлөө өгч, охиноо эцэг эх дээрээ үлдээгээд Сингапур руу сурахаар аяны жолоо залсан. Гэвч топ модель Пүрэвсүрэн бас л Сингапурт сурахаар очиж, нөхрөө алдсан хөөрхий бүсгүйн сэтгэлийг багагүй үймүүлж байлаа. Энэ явдлаас хойш  Пүүжээ Цэгцбаатараас харьцаагаа тасалсангүйгээр барахгүй  улам дотносч, Бээжин, Сингагаар хамтдаа зугаалан цагийг нөгцөөж байлаа. Харин тэдний энэ харьцааг Цэгцбаатарын ар гэрийнхэн эрс эсэргүүцэж, хурим найр хийх нь бүү хэл ойртож нөхөрлөхийг эсэргүүцсээр байсан. Цэгцбаатарын аав "Хархорин” захын эзэн мөнгөтэй, өөрийн гэсэн бизнестэй  энэ эр хүүгээ эхнэрээсээ салсныг буруутагсаар, топ модель бүсгүйг шинэхэн бэрээ болгохыг хүсээгүй аж. Үргэлж мөнгөтэй эрчүүдтэй нэр холбогдож байдаг, алдар цуутай бэртэй байхыг "Хархорин” захын босс хүсэхгүй байв. Найз залуугаасаа болж айлын гэр бүл үймүүлсэн хэрэгт унаж, бас захын эзэнд гологдон хайр сэтгэлээ дагах эрхгүй болсон топ бүсгүй өөр сонголт хийж уул уурхайн компанийн нэгэн чинээлэг эртэй дэр нэгтгэн, цайг нь чанах болсноо мэдэгдсэн . Харин Мандхай бүсгүй  дэд сайд Номтойбаяртай ханьсан суухаар болж  Цэгцбаатар л ганцаараа үлдэв шив дээ .

 

 

 

 

 

Category: Мэдээ мэдээлэл | Views: 948 | Added by: beatbox_battle | Tags: Гологдсон Мандхай ханьтай болж…Цэгц | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]