Main »
2011 » аравдугаар сар » 18 » Гомо нар эрх мэдэл, албан тушаал өөд мацаж байна
5:05 PM Гомо нар эрх мэдэл, албан тушаал өөд мацаж байна |
:
МИАТ-д
гомо залуус нижгээд ажилладаг төдийгүй бүр хүйсээ солиулсан хүн ч
байдаг тухай ярих юм билээ. Гэхдээ тийм ч бай, эцсийн эцэст эрдэнэт хүн л
хойно хаа ч хүслээ гүйцээж эрхээ эдэлж ажиллаж, амьдрах нь тэдний эрх.
Монгол улс маань цөөхөн хүн амтайн дээр бэлгийн цөөнхөд хандах хандлага
тийм ч таатай бус байдаг нь нууц биш. Харин яагаад, заавал МИАТ-д гэдэг
бас сонин. Нэрийг нь хэлэх шаардлагагүй нэгэн гомо залуу анх МИАТ-д
ажилд ороод, олны уур амьсгал таагүй хандлагад адлагдаж, аргагүйн эрхэнд
ажлаасаа гарсан гэдэг. Тэрээр "Та нар хараарай, би эргэж ирнээ” гээд
явсан удаатай ч, үнэхээр хэлсэн ёсоороо ам асуух мэт эргэн ирж ажилдаа
оржээ. Тэгэхдээ бүр хүйсээ солиулаад бүсгүй хүн болоод ирснээр барахгүй,
бизнес классд явдаг болсон гэдэг. Үйлчлүүлэгч хэсэг залуус хальт
хараад,”сайхан хүүхэн байна танилцъя, утсыг нь авъя” гэж очоод,"Ойртож
очоод ярьсан чинь бүр шижиг хүрчихлээ” гээд ирж байсан гэдэг. Мөн ийн
хандлагатай залуус томоохон эрх мэдэл албан тушаалтай, том хэтэвчтэй
эрсийн "амраг” болж эд хөрөнгө сааж, ажил албанд татуулдаг байдал ч
элбэгшээд байгаа гэнэ шүү. Германд болдог гомо нарын жагсаалд монгол
залуус зориод оччихсон, баяр жавхлантай жагсаж яваатай таарсан
монголчууд гайхаад өнгөрсөн удаатай. Эгээтэй энд ийм жагсаал хийнэ
гэхвий дээ гэх аж.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 624 |
Added by: beatbox_battle
| Rating: 0.0/0 |