Main » 2011 » аравдугаар сар » 17 » Гончигдамба начин тэргүүлэгчийн байраа хадгаллаа
8:58 PM
Гончигдамба начин тэргүүлэгчийн байраа хадгаллаа
:

Өчигдөр болж өнгөрсөн Богдхан уулын хишиг барилдаан манай сайтын чансаанд өөрчлөлт орууллаа.

Дээд чансаа
Чансааг тэргүүлэгч хоёр бөхийн байр өөрчлөгдөөгүй бол улсын заан Соронзонболд зургаан байр урагшилж чансааны гуравт бичигдэж эхэллээ. Аймгийн хурц арслан Ч.Батчулуун мөн л байраа хадгалж дөрөвдүгээр байртаа хэвээр бичигдэж байна. Харин өчигдөрийн барилдаанд цоорхой сайн барилдаж түрүүлсэн Увсын Цээсүрэн начин чансааны тав руу хүч түрэн орж ирлээ. Уламбаяр начин нэгээр уруудаж зургааруу шидэгдсэн бол хамгийн гайхамшигт үсрэлтийг Өмнөговь аймгийн Одбаяр начин үзүүлж 107 байр урагшилж наймдугаарт  орж иржээ. Түүний дараа орох гайхамшиг үсрэлтийг Баянхонгорын Энхбат арслан хийж 104 өөр урагшилав. Ду начин өчигдөрийн барилдаанаар наймдугаар байраа хадгалах болзолыг хангасан бол хэдхэн хоногийн өмнө манай сайтад ярилцлага өгч байсан О.Гантулга 8 аар урагшилж топ аравт багтаж эхэлж байна. Топуудын эгнээнээс Түрүү бөх Цээсүрэнд унасан Пүрэвдагва, дөрвийн даваанд унасан Б.Батмөнх , барилдаагүй Өсөхбаяр заан нар  чансаа буурсан бол өчигдөр нэгийн даваанд унасан Батдорж арслан 20 оор ухарчээ. Ер нь өчигдөрийн барилдаанд оролцоогүй бөхчүүд огцом огцом ухралтуудыг хийсэн байна.

 
Доод чансаа буюу аймгийн цолтнуудын чансаа

Доод чансааг Батчулуун арслан тэргүүлсэн хэвээр бөгөөд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн начин Л.Цээсүрэн Богдхан уулын хишигт түрүүлсэн амжилтаараа түүнтэй зэрэгцэн ирээд байна. Хоёр ижил оноотой тэргүүлэгчийн ард Оюуны Гантулга арслан бичигдэж эхэллээ. Энэ барилдааны өмнө хоёрт явсан Пүрэвдагва арслан 4 рүү хойшлож, өчигдөр наймд үлдсэн Алтанхуяг арслан 26 аар урагшилж 5 руу орж ирэв. Энэ тавын араас Бүрэнтөгс, Ванданцэрэн, Эрдэнэхүү өчигдөр тун сайн барилдаж Мөнхбаатар арсланг өвдөг шороодуулсан Б.Бадамсүрэн нар бичигдэж байна. Аймгийн цолтнуудын хувьд эхний аравт хоёрхон аймгийн арслан биш цолтой хүн байгаа нь Цээсүрэн, Бадамсүрэн хоёр юм. Харин Баянхонгорын Бат-Орших харцагын чансаа  12т  байна лээ.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 481 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]