Main » 2011 » 11-сар » 6 » Грекийн ерөнхий сайд шахаанд оров
3:36 PM
Грекийн ерөнхий сайд шахаанд оров

Европын холбооны орнууд өрийн хямралд автаад байга билээ.

Энэ бүхнийг шийдвэрлэхээр европын банкнууд Грекийн өрийг 50 хувийг чөлөөлөхөөр шийдвэр гаргаад байсан юм. Гэтэл Грекийн ерөнхий сайд Жеорж Парапендро тусламжийг шууд гар сунган авсангүй ард иргэдтэй санал бодлоо хуваалцаж байж эцсийн шийдвэрийг гаргахаар болжээ.

 

Грекчүүдийн хувьд өр хөнгөлөх асуудалд тийм ч таатай хандахгүй байгаа гэвч европын холбооноос ч гарах хүсэлгүй байгаа гэнэ. Түүний энэ шийдвэрээс болж еврогийн бүсийн орнуудын хувьцаа хөрөнгийн бирж дээр хэдэн дахин унахад хүрээд байсан юм.

Гэвч энэ бүхний эцэст Грекийн ерөнхий сайд ард нийтийн санал асуулга биш парламентийн хүрээнд асуудлыг шийдэхээр болсон байна.

 

Харин үүний хариуд сөрөг хүчнийхэн түүнийг албан тушаалаас нь огцруулах хүсэлт гаргаад байгаа юм. Харин Жеорж Парапендро албан тушаалаа өгөхгүй гэдгээ мэдэгджээ.
 

Category: Мэдээ мэдээлэл | Views: 530 | Added by: beatbox_battle | Tags: Грекийн ерөнхий сайд шахаанд оров | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]