6:20 AM Гурван охин хамтлаг Гурван бүдүүн хэмээн дуудуулжээ | |
Нэр нэгтний чих нэг гэгчээр энд тэндхийн тоглолт дээр төстэй нэртэй хамтлаг дуучдыг андуурах тохиолдол бишгүй гардаг. Энэ намар Баянхонгорт намын акулуудыг дагаж явсан хамтлаг, дуучдын хөтлөгчөөр жүжигчин Мөөжиг ажиллажээ. Хэдэн номер гарсны дараа тэрээр " Одоо дараагийн дуучнаа урьж байна. Энэ бол ноён...” гээд үгээ дуусгаж амжаагүй байтал зритель Бондгор Бондгор гэж орилж гарахад хөтлөгч эр " Тиймээ, энэ бол ноён Куйза юм” гэсэн гэдэг. Бас нэгэн тоглолт дээр хөтлөгч " Одоо та бүхний өмнө гурван ...” гэсэн чинь зритель мөн л "Бүдүүн, Бүдүүн” гэж хашгирч эхэлтэл "Гурван охин” хамтлагийнхан царай нь барайсаар гарч ирсэн аж. Өөрсдийгөө бүдүүн гэж дуудуулаад гарах гэдэг гоо сайхан, имиждээ ихэд анхаардаг тэдэнд яавч сайхан санагдаагүй нь мэдээж. | |
|
Total comments: 0 | |