10:05 PM Их аварга замын цагдаад архи атгуулжээ | |
Б.Бат-Эрдэнэ аваргыг хааяа төрхгүй банди нар ийнхүү шоглох гээд байдгийг хашир толгой гадарлачихаж. Тэгээд хариугаа авах овжин арга сэдсэн байна. Уйдсан хоёр замын цагдаа Бат-Эрдэнэ аваргыг ирэхийг холоос хараад таньж, зогсоож жаал янзыг нь үзэхээр тохирчээ. Алаг модны ганц далайлтаар аварга их л дуулгавартай зогсож гэнэ. Хоёр цагдаагийн нэг нь гүйх шахан очиж, "За бичиг баримтаа” гэж түрэмгийлэхэд, аварга цаашаа нэг тонгойсноо "Май дүү хүү үүнийг барьж бай” гээд хоёр шил цагаан архи гарт нь бариулж орхижээ. Учрыг сайн ойлгоогүй цагдаа хоёр архийг бариад авч гэнэ. Гэтэл аварга ухасхийн хөдлөөд зугтжээ. Аваргаар наадах гэсэн хоёр цагдаа ийнхүү олны нүдэн дээр улаан цайм зам дээр хоёр гартаа архи барьсаар хоцорсон гэдэг. | |
|
Total comments: 0 | |