Main »
2011 » аравдугаар сар » 2 » Ирэх онд иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авна
1:44 PM Ирэх онд иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авна |
Стратегийн
орд газруудаас орох орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг
хүртээх эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр Засгийн
газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаа ирэх онд бүрэн хэрэгжүүлэх ажээ.
Үлдэгдэл нэг сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334.2
мянган иргэнд бэлнээр буюу нийт 334.2 тэрбум, 170 мянган оюутанд
сургалтын төлбөр хэлбэрээр 83.6 тэрбум, эрүүл мэндийн үйлчилгээний
төлбөрт 5000 иргэнд 5 тэрбум, орон сууц худалдаж авсны төлбөрт 100
мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгажээ.
Ирэх онд иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авах юм. Нэг сая төгрөг
хүртээхдээ ашигт малтмалын ордын хувьцааг бэлэн мөнгө болгох
сонголттойгоор иргэддээ олгохоор Засгийн газар төлөвлөж байна. Өөрөөр
хэлбэл мөнгөн хөрөнгөөр баталгаажсан энэ хувьцааг иргэд Засгийн газарт
арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой гэсэн үг аж.
|
Views: 514 |
Added by: beatbox_battle
| Rating: 4.0/1 |