Main » 2011 » Наймдугаар сар » 27 » IT-ийн реклам “аягүү” алдаатай байдгийг би баталъя
11:00 PM
IT-ийн реклам “аягүү” алдаатай байдгийг би баталъя

IT чиглэлийн реклам гэхээрээ алдаа ихтэй байдаг юм болов уу, аль эсвэл би тэгтлээ "сүпэр” өөнтөгч болчихсон юм болов уу? Сүүлийн үед үзсэн хэд хэдэн реклам бүр арай л, арай л, арай л байна аа.

Хамгийн эхэлж тэр ПиСиМаалын цэнхэр хувцастай, цээж бөгсөө гайхуулах

мэт эмэгтэйтэй нөөтбүүкний реклам байна аа. Аа яа яа, рекламны хууль, журам, онол энэ тэртээ бол сэрэл хөндөх, хүсэл бадраах, анхаарал татах гэсэн юм байдаг л даа. Гэхдээ тунгий нь тааруулаагүй юм бол тугалын баас болохоос олигтой эд болохгүй шүү дээ. Реклам эхлэхдээ л эмэгтэйгийн богино банзлын доогуур дүрс авч эхэлж байгаа юм аа…

Юманд хязгаар гэж бий дээ. Тэгээд нөөтийг харуулангуутаа хүүхний хөх рүү шууд шилжиж байгаа юм аа. Эмэгтэй хүний биеийн эмзэг, ичмэг газрыг рекламдаад байна уу, "эсгүл” АйяТигийн реклам уу??? Эргэлзмээр юм шүү. Тэгээд агуулга нь "Баталгаатай, найдвартай газраас нөөтбүүк авсан уу?” гээд байгаа.

Хүн шинэ юм авлаа гээд арай ч дээрээс аягатай кофегоо шидээд байдаггүй л байхгүй юу. Хэн ч шинэ нөөтөө барьж яваад ширдгэн дээр унагаад нугасыг нь хугалаад байдгүй л байхгүй юу. Тэр тусмаа тийм хувцастай эмэгтэй бол нөөтөө барьж явахдаа биш өөрийнхөө биенд л анхаарлаа хандуулдаг л байхгүй юу.

За нэг иймэрхүү реклам яваад… ПиСиМаалынхан нээрээ… гээд л "боджийтал” өөр нэг реклам гарч байна аа. Тэр нь өрсөлдөгч АйяТийЗооных. Рекламны онол, эрдэмд дурдагддаг бас нэгэн тактикийг сонгожээ, тэд. Тодруулбал энгийн хэрэглэгчийн сэтгэгдлээр дамжуулан бусад хэрэглэгчийг өөртөө татах…

Яаж байна вэ гэвэл ингэнэ ээ: "Хөтлөгч, "камерлаач” хоёр худалдан авалт хийгээд явж байгаа Ээж, Хүү хоёр дээр очиж байна аа. Тэгээд л юу асуух нь тодорхой биз дээ. Хариулт нь "Би компьютер авсан чинь сугалааны эрх аваад тэрүүгээрээ зурагт хожоод ХЯЗГААРГҮЙ их баярлаад байж байна” гэх агуулгатай. Энд даамай том алдаа гарч байгаа юм аа…

Хүнийг гаднаас нь хараад баярлаж байна уу, гуниглаж байна уу, бахархаж байна уу, ичиж байна уу гэдгийг нь бид мэддэг дээ. Тэр эгчийг бол баярлаж байна гээд өөрөө хэлээд байхад нь л баярлаж байгааг нь олж харж чадаагүй юм даа. Ядахдаа бүр ХЯЗГААРГҮЙ их баярлаад байхад нь шүү… Би "эсүүл” тэгтлээ харалган болчихоо юм болов уу?! Ээ бүү мэд. Загнаж байгаад хэлүүлсэн юм уу гэлтэй л "Хязгааргүй их баярлаж” байна лээ дээ. Дургүйд хүчгүй гэдэг дээ…


Би Анхаа гэдэг хүний PR мэргэжилтэн биш. Гэхдээ сэтгэл, авъяас хоёр аргагүй өөр шүү.

Нөгөө нэг Анхаа гээд айхтар сэргэлэн жүжигчин залуу байдаг даа. Тэрний гаргадаг эмоц бол энгийнээс давуулчихаад байдаг. Яг л тийм эмоцыг гаргах хэрэгтэй байтал эгч маань огт баярлаагүй шинжээр "Хязгааргүй их баярласанаа” хэлээд зогсож байв аа. АйяТигийн реклам гэхээрээ л ийм алдаа мадагтай байдаг юм байх даа гэсэн бодол энэ үед дөнгөж л төрж байлаа.

Гэтэл өчигдөр бас өөр нэг рекламны өөг хараад дээрх бодол баталгаажив аа. Тэр нь "ФүүжиФийлм”-ийх. Та файнапийксийн гэрэл зургийн аппаратыг тэдээс тэдэн төгрөгөөр аваарай гээд л худалдааны агуулга ярьж байна аа. Би ч нүдээрээ биш чихээрээ хүлээж аваад л "байжийлаа”. Тэгэхнээ би гэж нэг "өлөн” нүдэн амьтан гай болж тайлбар бичиг гарах үед нь харцаа чулуудчихав аа…

                                             "Мэрэгжлийнхээн" гэж...

"Мэрэгжлийн гэрэл зургийн…” гэсэн үг гарч байна. Урам хугарах шиг, уур ч хүрэх шиг. Уг нь гаргасан санаа, уриа нь их хөөрхөн. Мэргэжлийнхэн сонирхогчоос эхэлдэг гээд яг оноод хэлчихсэн мөртлөө яг хэллэгэээрээ үгээ биччихсэн байгаа байхгүй юу. "Мэрэгжлийнхэн” гээд…

Гуравдугаар ангид орохдоо л би энэ үгэнд алдаа гаргахааргүй болчихсон байсаан… Нөхөд яахав сонсголоороо туучихгүй юу. Аврага, Лхаваг, Сэрэглэн, Бэлдгэл энээ тэрээ гэдэг шиг. Мань чинь яахав маазраад ирэхээрээ үг, өгүүлбэр, үсэг эгшигийн дараалал, байрлал солидог л доо, гэхдээ алдаа гаргаж биш албаар тэгэж байгаа юм аа. Тэгээд ч миний бичсэн зүйлийг Яг Одоо уншиж буй Та л хараад өнгөрөхөөс биш "тэлүүзэрээр” гардаг реклам шиг том, хөгшин, өргөн, жижиг, залуу, нарийн гээд нийтээрээ олж харахгүй л дээ.

Энд хамгийн чухал нэг л асуудал байгаа юм, Зөв бичихийн дүрмийг хүн дүрмийг нь заалгаснаараа сурчихдаг юм биш. Тархинд хоногшсон, харсан, уншсан юмаараа л санадаг. Хэрэв энэ мэтээр рекламанд алдаатай үгээ засахгүй оруулаад л байвал асуудал шүү.

Тэр бас болоогүй рекламанд байх наад захын элемэнтүүдийг энгийн биш шал дор гаргасан хүмүүс ч бас бодох л хэрэгтэй. Реклам гэдэг чинь одоо хөгжлийн нэгэн толь шүү дээ. Наанадаж сэтгэлгээ, логик, бодлого ч гэдэг юм уу. Бүр байг гэхэд техник технологийн чадлыг илэрхийлнэ биз дээ…?!


                                    Манай сурталчилгаан дээр дарж байгаарай




Views: 715 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 1
This piece was cgeont, well-written, and pithy.

IP хаяг :109.230.216.225· 2011/12/02 2:39 PM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]