Main » 2011 » 12-сар » 15 » Юндэн ихэр хүүхдээ асарч, Нансалмаа ажилдаа орлоо
5:42 PM
Юндэн ихэр хүүхдээ асарч, Нансалмаа ажилдаа орлоо
С1 телевизээр өглөө бүр худалдаа наймаа эрхлэн, үнэ хаялцуулж суудаг байсан Юндэн, Нансалмаа хоёр бодит амьдрал дээрээ ч эхнэр нөхөр. Өнгөрсөн оны сүүлчээр ихэр хүүтэй болсон хөтлөгч хосууд хэсэг хугацаанд телевизийн ажлаасаа чөлөө авч, орон гэрээ төвхнүүлэх их аянд мордсон гэдэг. Нансалмаа нэлээд жин нэмж, хөвгүүдээ өсгөж бөөцийлөх ажилд дарагдсан бол мань Юндэн гэр, ажил хоёрынхоо хооронд өдөрт хэдэн ч удаа гүйдэг юм, бүү мэд. "Өлгий даавуу, хөтлөгчийн ажил, дэлгүүрийн лангуу” гэсээр нүднээс гарах шахам турсан Юндэнгээ ажлын газрынхан нь ихэд өрөвдөж "Хамгийн сайн эцэг” хэмээн үнэлсэн гэнэ лээ. Харин сүүлийн үед панз Юндэн ихэр хүүгээ асрах ажилд томилогдон, эхнэр нь худалдаа наймаагаа үргэлжлүүлж эхэлсэн аж. Хөгжилтэй нь, залуу хосыг хүүхдүүдээ салхилуулж явахыг харсан ойр хавийнх нь дэггүй жаалууд "Хүүе, та хоёр панз үсэргэсээр байгаад суучихсан юм уу” гэж байнга асуудаг юм билээ
Category: Мэдээ мэдээлэл | Views: 662 | Added by: beatbox_battle | Tags: Нансалмаа ажилдаа орлоо, Юндэн ихэр хүүхдээ асарч | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]