Main » 2011 есдүгээр сар 25 » Каталонд бухын тулааныг хориглов
8:09 PM Каталонд бухын тулааныг хориглов | |
![]() Испанийн шилдэг матадор Жулиан Лопез "Ассошиэтед пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа "Бухын тулаан бол Испанийн уламжлалт цэнгүүн. Тулааны талбай матадорууд болон Испани үндэстний хувьд хамгийн сайхан зүйл” гэжээ. Хориг тавьснаас хойш Барселонд бухтай тулалдах тэмцээний тасалбарууд хэдхэн хоногийн дотор зарагдаж дууссан гэнэ. Тэр бүү хэл жирийн үнээсээ тав дахин нэмэгдсэн шагийн тасалбар ч олдохгүй байгаа талаар орон нутгийн телевизээр мэдээлжээ. Испанийн бусад мужуудаас гадна Канарын арлууд дээр бухтай тулалдах тэмцээн одоо ч болсоор байгаа юм. Амьтны эрхийг хамгаалагчид бухтай тулалдах зэрлэг цэнгүүний өлгий болсон Мадрид, Андалусиад дээрх хоригийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. | |
|
Total comments: 0 | |