Main » 2011 » есдүгээр сар » 14 » Хөх нь ч ургаагүй охид Монголын сайхан бүсгүй болно гэх юм
8:13 PM
Хөх нь ч ургаагүй охид Монголын сайхан бүсгүй болно гэх юм

 

Жилээс жилд нэр хүнд нь унаж буй "Монголын сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээний нэрийг  сэргээх зорилготойгоор, "Miss Mongolia-2011” тэмцээнийг МҮОНТ-тэй хамтран явуулж байгаа.Найм дахь жилдээ зохиогдож буй "Miss Mongolia” энэ жил реалити шоу  хэлбэрээрявагдаж байгаа ч дэндүү уйтгартай өрнөж байна.Монголын сайхан бүсгүй шалгаруулах уг тэмцээнд 16-аас дээш насны гэр бүлгүй, хүүхэдгүй бүсгүйчүүд оролцох эрхтэй болсон. Асуудал  эндээс буюу 16 нас гэдэг тодотголоос үүсч байгаа бололтой. Учир юу гэвээс,хөх нь ургаж гүйцээгүй болов уу гэмээр дунд сургуулийн сурагч охид Монголын сайхан бүсгүй болох гэж хүч үзэж байх юм. За яахав.  Үүнийг асуудал бус гэж бодъё. Гэтэл урлаг, спорт, загвар  үзүүлбэр, асуулт хариулт гээд олон талаас нь сорьж байгаа шалгаруулалтын дүнд авъяас чадвар, мэдлэг боловсрол маруухан байгаа нь илт. Энэ нь  улсынхаа сайхан бүсгүйг шалгаруулахаар сонжин суугаа үзэгчдийн бухимдлыг төрүүлээд байна. Тухайлбал,саяхан авьяастан мисс шалгаруулах шат болж өнгөрлөө. Гэтэл энэ номинацид тэнцэж, авьяастай миссээр шалгарах бүсгүй гуйж түүгээд ч болов ёлтойсонгүй.Тэдний дуулж байгаа байдал, дуугаа сонгосон зэрэг нь үнэхээр "уучлаарай” санагдлаа. Бас болоогүй ээ, гурван оролцогч ятга, шанзыг тоглох гэж оромдож, ичих ч үгүй ганцхан хоногийн өмнө сурсан хэмээн мар мар инээж зогсох юм. Үндсэндээ үндэсний хөгжмийг жинхэнэ утгаар нь тоглох бус жинхэнэ утгаар нь доромжилж орхилоо. Мэдээж жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг болхоор арай дөнгүүр нь миссийн титэм зүүх л биз. Тэгээд Монгол улсаа төлөөлж, олон улсын тэмцээн уралдаанд оролцох л биз. Харин тэр үед дэлхийн улс орон бидийг яаж үнэлэх болдоо.

Views: 491 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]