Main » 2011 » есдүгээр сар » 14 » Хөшөөтөд хятадууд өөрсдийн баялгаа олборлож байгаа мэт дур зоргоор аашилсаар байна
3:01 PM
Хөшөөтөд хятадууд өөрсдийн баялгаа олборлож байгаа мэт дур зоргоор аашилсаар байна
 

"Хойноос ирээд хот минийх...” гэдэг шиг хятадууд дэндүү даварч байна. Учир юун гэвээс Хөшөөтийн уурхайд тэд өөрсдийн баялгаа олборлож байгаа мэт дур зоргоор аашлаад зогсохгүй шинээр тавьсан зам дээр нь монгол хүн гишгэвэл татвар авах тухай ярьж нутаг орны хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх болжээ.

Хөшөөт уул нь Монголын нутагсан. Гэтэл "Хөшөөт хэний нутаг вэ” гэж гайхширч шогширмоор дүр зураг Ховд аймагт ажиглагдах болжээ. Иргэдэд ч заримдаа хаана амьдраад байгаагаа үл ойлгохоо больтол хятадууд даварч байгаад хэн ч анхаарал хандуулж, тэдний төлөө дуугарсангүй.

Лиценз хэмээх цаасаар дамжуулан Хөшөөтийн уурхайг мэдэлдээ авсан БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Мон Эн Ко” компаниийхан сум орон нутгийн удирдлагад сайрхахаас өөр орон нутгийн хөгжилд нэмэр бололгүй үйл ажиллагаа явуулсаар байгааг иргэд өгүүлэх. Тэд татварт хэдэн төгрөг төвлөрүүлвэл барав. Юун сум орны хөгжилд хандив нэмэр болох байтугай гэнэ.

Хөшөөтийн уурхайн нүүрсний нөөцийн тухай асуудал байнга анхаарал татдаг. "Мон Эн Ко” компанийхан Монголын талынханд Хөшөөт 85.7 сая тонны нууцтэй гэж 2009 оноос хойш өнөөг хүртэл мэдээлсээр байгаа аж. Харин гадаадын хөрөнгийн бирж дээр Хөшөөтийн уурхай 2.4 тэрбум тонны нөөцтэй хэмээн мэдэгдэж, хувьцаа гарган их хэмжээний мөнгө босгож амжсан байдаг.

Хөшөөт "Мон Эн Ко” компанийн мэдэгдсэнчлэн үнэхээр 85.7 сая тонны нөөцтэй юм бол жилд найман сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн тэд аравхан жилийн хугацаанд нүүрсийг зөөгөөд дуусгах нь.

Хөшөөтөөс бага нөөцтэй "Баян тээг”, "Нүүрст хотгор”-ыг стратегийн ач холбогдолтой орд газрын жагсаалтад оруулсан нь бас нэгийг хэлэх. Тиймээс дэлхий даяар баялгийг нь шагшин магтаж, хувьцааны үнэ нь огцом өсч байсан Хөшөөтийн уурхайд анхаарлаа хандуулах цаг болжээ.

Биднийг тулга тойрсон улстөр ярьж, сайн муухайгаараа дуудалцах хооронд Ховдын хязгаар дахь хар алтыг маань өмнөд хөршийнхөн хуу хамаад гарахыг байг гэхгүй юм.

Views: 486 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]