Main » 2011 » 12-сар » 15 » Х-Түц продакшны жүжигчин А.Туяа: Уран бүтээл маань миний нэрийн хуудас болох учраас эротик дүрд тоглохгүй
4:56 PM
Х-Түц продакшны жүжигчин А.Туяа: Уран бүтээл маань миний нэрийн хуудас болох учраас эротик дүрд тоглохгүй

Сүүлийн үед Х-Түц хамтлагийн нүүр царай гэгдээд байгаа залуу жүжигчин А.Туяаг мэргэжил нэгт үеийнхэн дундаа нилээд чадварлаг жүжигчин гэдэг. Дөнгөж төгсөх ангийн оюутан байхдаа "Х-Түц” продакшнд харъяалагдах болсон тэрээр өдгөө нилээд олон кино, жүжигт тоглож, олонд танигдсан. "Х-Түц”-ийн урдаа барьдаг жүжигчид болох Одноо, Нарансолонго хоёрыг бодвол европжуу царайтай, өндөр нуруутай болохоор тэрээр тайзан дээр байхдаа олны анхаарлыг өөртөө бүрэн татдаг. Царай зүс, бие галбир сайтай болохоор түүнийг залуу гэж гололгүй маш олон найруулагч кинонд тоглох санал тавьдаг аж. Гэвч ихэнх нь эротик дүрийн санал байдаг учир тэрээр татгалздаг гэнэ. А.Туяа хэлэхдээ "Аальгүй хүүхэн ч юм уу, шоучин, эротик маягийн дүрд тоглолоо гэхэд дараагийнх нь саналууд тиймэрхүү маягийн юм ирээд байдаг юм шиг байгаа юм. Киноны саналын дийлэнх хувь нь эротик юм уу эсрэг талын дүр байдаг учраас би шууд л татгалздаг. Анхнаасаа ийм сөрөг ойлголт үзэгчдийн дунд бий болгочихвол хэцүү байх гэж боддог юм. Магадгүй, энэ тал дээр жаахан зориг дутдаг ч байж мэднэ. Харин эротик дүрийн санал ирэхэд зоригтойгоор "Үгүй” гэж хэлдэг дээ. Уран бүтээл маань миний нэрийн хуудас болох учраас тэр. Тиймээс өөрийгөө иймэрхүү дүрд тоглох болоогүй байна гэж үздэг” хэмээсэн юм.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 596 | Added by: beatbox_battle | Tags: Х-Түц продакшны жүжигчин А.Туяа: Ур | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]