Main » 2011 » есдүгээр сар » 9 » Хагас сар мөшгисний эцэст хамгийн том матрыг амьдаар нь барилаа
6:27 PM
Хагас сар мөшгисний эцэст хамгийн том матрыг амьдаар нь барилаа

Нэг тонн гаруй жинтэй, давстай усны аварга матрыг хүн болон амьтан руу хэд хэдэн удаа дайрсаны дараа Филиппиний өмнөд хэсгийн тосгоныхон барьж чаджээ. 6.4 мер урттай 1075 кг жинтэй аварга том араатныг филиппинчүүд сүүлийн хэдэн жилийн турш хараагүй бөгөөд амьдаар нь барьж авсан нь энэ аж. Урьд нь баригдаж байсан матруудаас хамгийн том нь ч байж болох тухай Засгийн газрын зэрлэг амьтдын хэсгийн захирал Жозефина де Лион болон зэрлэг амьтан судлаачид өгүүлж байгаа юм. Давстай усанд амьдардаг уг матар нь 100 жилээс ч илүү насалдаг бөгөөд долоон метр хүртлээ өсдөг аж. Өмнө нь 5.48 метрийн урттай матар баригдаж байсан бол энэ амьтан түүнээс даруй нэг метрээр урт байгаа юм. Уг матрыг наймдугаар сарын дундуур барихаар оролдож эхэлсэн бөгөөд нутгийн эрчүүд, маш олон хүнтэй хамжсаны эцэст Бямба гаригт барьжээ.





Views: 437 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]