Main » 2011 » есдүгээр сар » 13 » Халтуурчин цагдаа
8:17 AM
Халтуурчин цагдаа
Такси барилаа. Битүү хар тэрэг л байсан даг. Дотор нь дүрэмт хувцастай цагдаа залуу сууж байх юм. Сонихон ч юм шиг. Их хотын иргэн болсоор ийм зүйлийг анх удаа харж байгаа болохоор жаал сонжмоор санагдлаа. Очих газрынхаа нэрийг хэлчихээд чимээгүйхэн сууж явлаа. Сүрхий сурам­гай жолооч юм аа, бас баруун гартаа гар станц барьчихаж, цаана нь хүн дуудаад байгаа бололтой. Нууц нэрээр харилцаж байна аа. "Хошууч ...-аа, би тэр айлд чинь очсоон. Бөөн согтуу хүн  байна. Дуудлага өгсөн нь ч өөрөө согтуу. Тийм болохоор нь тэр чигээр нь орхичихлоо”... мань эр албаа гүйцэтгэж яваа дүр эсгэн даргадаа илтгэж гарав аа. Миний очих газар хол, төрийн сүлд толгойдоо залж, мөрөндөө мөрдөстэй цагдаа нараар орой бүр ийн гэртээ хүргүүлдэг бол сайхан ч юм уу гэсэн хөнгөн бодол толгойд орж ирэв. Гэтэл манай жолоочийн богино холбоонд дахин дуудлага орж ирлээ.


-...Байна уу? Яаралтай дуудлага ирлээ. Чи хаана яваад байна аа?


- ...хошууч аа, би ажлаа л хийж явна шүү дээ. Нөгөө газраас чинь дөнгөж хөдөлж байна аа.


Иймэрхүү ярианы дараа дуугүй сууж тэвчсэнгүй, "Чи ажил руугаа явах юм уу, эгч нь таксины мөнгөө өгөөд буучихъя. Чамд яаралтай дуудлага ирээд байна шүү дээ” гэтэл "Зүгээр ээ, би дүүрэг дотроо л явж байна. Би чинь энэ дүүргийн цагдаа шүү дээ” гэдэг юм байна.


-Ядаж наад дүрэмт хувцсаа тайлчихаад халтууранд явж болоогүй юм уу?


-...


-Цагдаа, эмч хоёр байнгын бэлэн байдалд, ард олны төлөө амь хайргүй зүтгэх онцгой үүрэгтэй, тангараг өргөсөн тусгай хүмүүс байдаг биш бил үү? Чи яагаад таксинд явж байгаа юм бэ, энэ чинь байж болохгүй зүйл?


-/тэр толгойгоо гилжийлгэн инээж байна/... За, уучлаарай. Надад жаахан мөнгөний хэрэг гараад л...


-Дахиж битгий халтууранд яваарай. Хүргэж өгсөнд баярлалаа, баяртай.


Халтуурчин цагдааг гэнэт өрөвдөв. Нээрээ манай цагдаа нарын цалин өнөөдөр хэд билээ. Өрх гэрээ авч явахад нь өнөөх хэд нь хүрэлцэхгүйдээ л ингэж яваа байлгүй. Гэхдээ л алба ажлаа цалгардуулан, амин хувиа бо­дож буйд нь бухимдал төрөөд болдоггүй. Миний цагдаа намайг хамгаална гэдэг. Хаана байна цагдаа. Халтуур хийгээд гудамжаар давхисаар байх уу. Ард олны аюулгүй байдал, амгалан тайвныг сахин хамгаалахаар тангараг өргөсөн залуусын тэргүүнд төрийн сүлдийг зүгээр ч нэг залаагүй байлтай. Халтуурчин цагдаа таксиндаа явах зуур нийслэлд гэмт хэргийн тоо буурах биш, нэмэгдэх нөхцөл байдал үүссэн ч байж мэднэ. Цагдаа, цэрэг, дарга ялгалгүй хариуцсан ажилдаа эзэн болж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухаарч амьдарвал Монгол орон минь цэцэглэн хөгжих болно доо.

www.news.mn

Views: 543 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 1
ene harin unen shuu

IP хаяг :180.149.80.194· 2011/09/13 1:21 PM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]