Main » 2012 » хоёрдугаар сар » 7 » Хамгийн алдартай 10 зураач амьтан
5:41 AM
Хамгийн алдартай 10 зураач амьтан

Заан, шимпанзе, нохой болон өөр бусад амьтад зураг зурж чаддаг төдийгүй тэдний зургийг олон мянган доллараар хүмүүс худалдаж авдаг ажээ. Тэдний зурсан зургуудыг сонирхож цуглуулдаг цуглуулагч нар хүртэл бий болсон бөгөөд энд тэнд амьтад үзэсгэлэнгээ гаргадаг болжээ.


Ингээд хамгийн алдартай 10 зураач амьтантай танилцъя.

 

 

 

1. Шимпанзе Конго.
Зургийн үнэ нь: $900-8500
Шимпанзе Конго дэлхий дээрх хамгийн алдартай зураач амьтан. 2005 онд Bonhams дуудлага худалдаа дээр түүний гурван зураг нь 14 400 фунт хүрч байлаа. Конго хэдийн 1964 онд 10 настай байхдаа нас барьжээ. Гэвч түүний зургууд улам үнэд хүрсээр.

Конгог английн амьтан судлаач Десмонд Моррис өсгөсөн бөгөөд нэг удаа шимпанзе нь харандаа цаас барьсан байхыг харжээ. Улмаар Конго зурсаар байгаад маш сайн зурдаг болсон байна.

Конго анхныхаа үзэсгэлэнг 1957 онд гаргаж байсан ба энэ шимпанзе амьдралынхаа туршид 400 гаруй зураг зуржээ

2. Азийн заан (Тайланд)
Зургийн үнэ: $200-12000
Азийн зааныг хамгаалах нийгэмлэг 1990 оны сүүлээр байгуулагджээ. Энэ хүрээнд Америкийн зураач Виталий Комар болон Александр Меламид нар Тайландад ажиллаж байхдаа заанд зураг зурахыг заах санааг олжээ.

Энэ байгууллага өдгөө зөвхөн Тайланд төдийгүй Индонези, Камбож, Шри-Ланкад үйл ажиллагаагаа явуулж байна. Заанууд хамгаалалттай газар тааваараа амьдарч байна. Энд олон заан зураг зурдаг болсон гэнэ.

3. Пэдфут ирвэс.
Пэдфут нь Аризона мужийн Феникс хот дахь амьтны хүрээлэнгийн хамгийн хайр татам амьтан гэнэ. Энэ ирвэс өөрийн далд авъяасаа 2004 онд нээжээ. Тэрээр элдэв зүйлээр хана эрээчихийг анзаарсан ажилчид түүнд будаг цаас өгчээ. Энэ ирвэс ихэвчлэн биеэрээ зурдаг бөгөөд түүний зурсан зургуудыг интернэт дуудлага худалдаагаар худалддаг аж.

Түүний тухай ном гарсан ба тэр ч байтугай баримтат кино хийжээ.

4. Мустанг Чойа
Зургийн үнэ: $900-10 000
Мустанг Чойа өөрийн төрөл дундаа цор ганц зураач нь гэнэ.

2004 онд түүний эзэн Рене зураг зурж байгаад түр амрахаар яваад эргэж ирэхдээ Чойаг амандаа юм зуусан явахыг харжээ. Тэрээр цааш нь юу болохыг харахаар шийдсэн бөгөөд морь нь цаасан дээр будгаар дүрс зуржээ. Ингэж зураач мустангийн түүх эхэлжээ.

5. Купа яст мэлхий
Зургийн үнэ: $125-200
Купа яст мэлхий бол АНУ-ын зураач Кира Эйн Варзежийн гэрийн амьтан бөгөөд эзэндээ зураг зурахад нь тусалдаг ажээ. Тэрээр 50 мужаараа хэдийн тойрч олон түмэнд зураг зурахаа харуулсан төдийгүй Канад, Австрали, Герман, Англи, Итали, Нидерланд, Бельги болон Бахрейнд очиж зурж байжээ.
Өнөөдрийн байдлаар Купа 800 гаруй зураг зуржээ.

6. Шимпанзе Чита
Зургийн үнэ: от $135
Чита бол дэлхий дээрх хамгийн урт насалсан шимпанзе бөгөөд тэрээр 75 нас хүртлээ амьдарчээ. Тэрээр 1930-1940 оны үеэс кинонд тоглож эхэлсэн бөгөөд 1967 онд жүжигчний мэргэжилээ орхижээ. Тэрээр дараа нь зураач болсон ба Лондон хотын үндэсний музейд үзэсгэлэнгээ гаргаж явжээ.

Чита зураг зурахдаа гамбургер идэж, кока-коло ууж, тамхи татдаг байжээ. Тэрээр чихрийн шижин өвчний улмаас нас барьсан байна.

7. Аргас, Габия болон Глория
Зургийн үнэ: $40-3000
Дельфин бол хүний дараа орох ухаант амьтан билээ. Аргас, Глория болон Габия нар бол зураачид.

Дельфинүүдийг зургаа зурахад нь дасгалжуулагч нь тусалдаг бөгөөд дельфинүүд өөрсдөө ямар өнгөөр зурахаа шийддэг гэнэ.

8. Терьер Тилламук Чеддар
Зургийн үнэ: $1000-2150
Тилламук Чеддар гэдэг нохой нь мэргэжлийн зураач бөгөөд АНУ болон Европд 20 үзэсгэлэн гаргажээ. Тэрээр олон тв шоунд уригдаж оролцож байснаас гадна олон сэтгүүл дээр гаржээ.

9. Смитфилд зэрлэг гахай

Зургийн үнэ: $50-150
Ричмонд хотын (Виржини мужийн) тэжээвэр зэрлэг гахай Смитфилдны эзэн Фрэн Мартин ярихдаа түүний гахайн дуртай өнгө нь цэнхэр гэжээ. Энэ гахай маш хурдан алдаршсан бөгөөд бүүр Опри Уинфригийн шоунд оролцож явжээ.

10. Стьюи шоргоолж идэштэн

Орегон мужийн оршин суугч Анжела Гудвин Стюи нэртэй шоргоолж идэштэнг тэжээдэг ажээ. Тэднийд бас Пуа нэртэй өөр нэгэн шоргоолж идэштэн байдаг гэнэ.

Стюи нэрт зураг зурахдаа маш дуртай байсан бөгөөд 2008 онд үхжээ.


.:MonGolz:. [Admin]
Attachments: Image 1
Category: Зурган мэдээ | Views: 536 | Added by: mongolz | Tags: Medee | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]